x

Шар усны үерээс сэргийлж, сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, үүрэг даалгавар өгсний дагуу дүүрэг бүр эрсдэлтэй газруудад далан суваг татаж, элс, шороогоор хамгаалалт хийж эхлээд байна.

 

Цаг агаар дулаарч, гол мөрөн, нуурын ус гэсэж, гуу жалга, шуудуунд хуримтлагдсан цас хайлж, шар усны үер үүсгэх эрсдэл нэмэгддэг. Шар усны үер нь уулын уруй, халиа тошингоос үүссэн  гэхчлэн хэд хэдэн төрөл байдаг гэнэ. Нийслэлийн тухайд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг эрсдэлтэй бүсэд багтдаг. Одоогийн байдлаар ноцтой байдал үүсээгүй хэдий ч эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна. Үерийн бүсэд зөвшөөрөлгүй буусан айлуудад эрсдэлтэй бүсээс  нүүх  шаардлага хүргүүлдэг ч биелүүлдэг хүмүүс маш цөөн байдаг гэдгийг албаныхан хэлж байлаа. Нийслэлийн хэмжээнд үерээс хамгаалах далан, ус зайлуулах сувгийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хог хаягдлыг цэвэрлэх, шуудууг сэргээн засварлах,  шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

 

Мөн иргэдийг үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдиролыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрсөн зам, гүүрээс өөр гарц, гармаар зорчихгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 5 цаг 57 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 7 цаг 1 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 7 цаг 6 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 8 цаг 49 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 10 цаг 6 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 14 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 10 цаг 21 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 10 цаг 31 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 10 цаг 38 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 12 цаг 42 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 12 цаг 59 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 14 цаг 14 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 14 цаг 18 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 15 цаг 18 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 15 цаг 21 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 15 цаг 45 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 15 цаг 48 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 15 цаг 51 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 15 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 16 цаг 12 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top