x

Нью прогресс групп 10 сая мод тарина

“Монголын эдийн засгийн форум-2022” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган” хоёр дахь өдрөө Төрийн ордонд амжилттай болж өндөрлөлөө. Тус чуулганаар уур, амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож буй дотоодын санхүүгийн байгууллагууд, зарим томоохон ААН-үүдэд батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Манай улсын тухайд нийт газар нутгийн 76,9 хувь цөлжилтөд өртөж, нийт бэлчээрийн 57 хувь нь үржил шимгүй газар болон доройтож байна. Цаг уур, байгаль орчны сөрөг өөрчлөлтийн эсрэг иргэн, аж ахуй нэгж бүр нэгдэн, ногоон ирээдүйг бий болгохын тулд хамтран ажиллах шаардлага үүсч байна.

“НЬЮ ПРОГРЕСС” ГРУПП” нь стратегийнхаа түвшинд алсын хараа, үнэт зүйлсдээ ногоон хөгжлийн тогтвортой бодлогыг тусгаж, нийгмийн хариуцлагын хүрээнд төвийн болон алслагдсан бүсэд тарьж ургуулах, нийтийн экологийн боловсролд хувь нэмрээ оруулан байгальд ээлтэй хойч үеэ бэлтгэн мод тарих, ургуулах хамгаалах дадлыг суулгах зорилготойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч-У.Хүрэлсүхийн санаачилсан 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг “Нью прогресс” группийн хамт олон болон бусад салбар компаниуд дэмжин 10 сая мод тарихаа батламжлав.

Тухайлбал нийт тарьж ургуулах модоо Орон нутаг болон Улаанбаатар хотод мод, бут, сөөг тарьж ногоон байгууламжийн орчинг бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Эх орон байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцож ой мод, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин бусад групп компаниуд болон бүх нийтийг мод тарих үйлсэд нэгдэхийг уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 5 цаг 56 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 7 цаг 0 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 7 цаг 5 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 8 цаг 48 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 10 цаг 6 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 13 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 10 цаг 20 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 10 цаг 30 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 10 цаг 37 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 12 цаг 41 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 12 цаг 58 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 14 цаг 13 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 14 цаг 18 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 15 цаг 17 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 15 цаг 20 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 15 цаг 45 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 15 цаг 47 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 15 цаг 51 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 15 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 16 цаг 11 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top