x

"Найман шарга"-д ам.доллар 3180 төгрөгт хүрэв

Банкууд ам.доллар тодорхой хязгаартай олгож байгаагаас  "Найман шарга" валют арилжааны захад эрэлт ихэссэн байна. Тодруулбал, валютын зах дээр ам.долларын өнөөдрийн ханш 3180 төгрөгт хүрчээ. Гэхдээ дээд тал нь 2000-3000 хүртэлх ам.долларыг л зарж байгаа аж.

Арилжааны гол захад ам.долларыг долоо хоногийн өмнө 2920-2960 төгрөгөөр авч байв. Харин ам.доллар зарж байгаа газар тун ховор. Хоёр, гуравхан газарт нэг хүнд 1000-2000 хүртэл ам.долларыг 3000-3020 төгрөгөөр зарж байсан юм. Харин энэ сарын 23-наас хойш ам.доллар өдөр бүр тогтмол 30-40 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Иргэдийн хувьд ам.доллар солиулах нь сүүлийн долоо хоногт буурсан аж. Валютын ченжүүдийн хэлж байгаагаар банкуудын дотоод зохицуулалтаас гадна валютын ханшны савлагаа их байгаа. Тиймээс ойрын хугацаанд ам.долларын ханш буухгүй өснө. Тэгэхээр хүмүүс их бага хамаагүй авах гэж зорьж байна гэсэн юм. Мөн тус валют арилжааны төвд юань гэхэд л 470-500 төгрөгөөр зарж байна.

МОНГОЛБАНКНААС ЗАРЛАСАН АМ.ДОЛЛАРЫН ӨНӨӨДРИЙН ХАНШ 2944 ТӨГРӨГ

Монголбанкнаас өнөөдөр /2022.03.31/ зарласан ханшийн тухайд ам.доллар 2944 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд болох Төрийн банк, Хаан, Голомт, Худалдаа хөгжил банк зэрэг банкууд ам.доллар авах хүсэлтэй иргэн бүрд зарахгүй байгаа гэсэн тайлбар өглөө. Шаардлагатай тохиолдолд дээд үнийн дүн нь 5-15 сая төгрөг байна. Мөн тус дүнгээр ам.доллар авахдаа бичиг баримтыг ч шаардаж байгаа гэсэн юм.

Наймаачид ам.долларын хязгаарлалтаас болж бараагаа татаж авч чадахгүйд хүрсэн талаар news.mn өмнө нь сурвалжлага мэдээллээр хүргэсэн. Тухайлбал, арилжааны банкууд гадаад руу валют төгрөгөөр дүйцүүлэхэд таван сая төгрөгөөс илүү гүйлгээ хийхгүй байгаа юм. Ингэснээр барааны таталт, төлбөрийн үлдэгдэл зэрэг дээр асуудал үүсч байна. Яагаад ийм хязгаарлалт тогтоож байгааг арилжааны банкинд тайлбарлах хүн байсангүй. Монголбанк, Банкны холбооны зүгээс арилжааны банкуудад хязгаарлалт тогтоох мэдэгдэл өгөөгүй. Бидний зүгээс арилжааны банкны үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэдгийг онцолсон хэвээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 17 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 25 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 35 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 55 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 56 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 1 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 28 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 48 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top