x

Б.Болор-Эрдэнээс хариуцлагагүй худал мэдэгдэлдээ залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем "e-Mongolia"-гийн фэйсбүүк хуудас хакердуулсан асуудал өнгөрсөн амралтын өдрүүдэд өрнөсөн.

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрыг "яам" болтол нь томруулсан Б.Болор-Эрдэнийг чадваргүй хэмээн иргэд бухимдаж байна. Хэдхэн сарын өмнө Монгол улсын 2.3 сая иргэдийн мэдээлэл цахим хар зах дээр зарагдаж байсан. Энэ асуудал тэгэс гээд дарагдсан. 

Харин Цахим хөгжлийн яамнаас "e-Mongolia"-гийн фэйсбүүк хуудас алдагдсан талаар "Энэ халдлага нь суурь болон үндсэн системүүд рүү чиглэсэн халдлага биш зөвхөн Фeйсбүүк хуудасны админы түвшний халдлага юм. Иймд "e-Mongolia" системийн чат, и-мэйл, төрийн үйлчилгээний бусад платформууд халдлагад өртөөгүй хэвийн ажиллаж байна" гэсэн мэдээлэл өгсөн.

Мэдээж энэ асуудал зүгээр нэг "мэдэгдэл" гаргаад өнгөрөх зүйл биш. Гэтэл Цахим хөгжлийн яамны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ буюу Обуна дахин асуудалд ороод байна. 

Тодруулбал, "e-Mongolia" системийн аюулгүй байдлыг хангуулахын тулд MNCERT/CC төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж сар бүр 5-10 сая төгрөгөөр аудит хийлгэдэг хэмээн худал мэдээлэл өгчээ. 

Энэ талаар “Цахим Аюулгүй Байдлын Мэдээлэл Удирдлагын Төв” (MNCERT/CC) ТББ-аас мэдэгдэл гаргасан байна. 


“Цахим Аюулгүй Байдлын Мэдээлэл Удирдлагын Төв” (MNCERT/CC) ТББ нь цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн ашгийн бус байгууллага бөгөөд Монгол Улс дахь цахим аюулгүй байдлын чадавхыг сайжруулах зорилготойгоор ажиллаж ирсэн.

2021 оны 12 сарын 10-ны өдөр, тухайн үеийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ zarig.mn /https://zarig.mn/uhf/ сайтад өгсөн ярилцлагадаа "e-Mongolia" системийн аюулгүй байдлыг хангуулахын тулд MNCERT/CC төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж сар бүр 5-10 сая төгрөгөөр аудит хийлгэдэг хэмээн худал мэдээлэл өгсөн байна.

MNCERT/CC нь гишүүдийнхээ гишүүнчлэлийн төлбөрөөр санхүүждэг бөгөөд байгуулагдсан цагаасаа төрийн ямар нэг байгууллагаас санхүүжиж, төлбөр авч үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдгээ үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ялангуяа e-Mongolia системтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй бөгөөд энэхүү системийн аюулгүй байдалд ямар ч хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна.

Иймд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ таныг дээрх хариуцлагагүй мэдэгдлээ яаралтай залруулж, уучлалт гуйхыг шаардаж байна.

“ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ УДИРДЛАГЫН ТӨВ”

(MNCERT/CC) ТББ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 31 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 39 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 48 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 9 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 10 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 15 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 42 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 2 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top