x

Голомт банк “Дэлхийн мөнгөний долоо хоног” аянд амжилттай оролцлоо

Хүүхэд залуучуудын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, мөнгөө зөв зарцуулах дадал зуршил бий болгох зорилгоор Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага 2012 оноос хойш “Дэлхийн мөнгөний өдөр” аяныг зохион байгуулж буй юм. 

Манай улсын хувьд уг аяныг Гуравдугаар сарын 14-28-нд зохион байгуулж буй бөгөөд хаалтын арга хэмжээ болох Бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнийг өнгөрсөн бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Энэ жилийн аян “Мөнгөнд ухаалаг хандаж, ирээдүйгээ өөрсдөө бүтээцгээе” уриатайгаар болж буй юм. Ирээдүй хойч үеийн санхүүгийн боловсролыг сайжруулах зорилготой уг аянд Голомт банк жил бүр идэвхтэй оролцож,  санхүүгээ хэрхэн зөв удирдах, мөнгөө зөв зарцуулах зэрэг олон контент бэлтгэн хүргэдэг билээ.

Бүх нийтийн марафон гүйлтэд уг аяны хүрээнд Монголбанктай хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл болсон ажилтнууд оролцсон. Мөн энэ үеэр арилжааны банкнууд болон аянд оролцогч бусад байгууллагаас өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцууллаа.

Голомт банкны асарт хүүхэд залууст зориулсан олон урамшуулалтай үйлчилгээ үзүүлж, 7-22  насны хүүхэд залууст зориулсан, хэрэглэхэд хялбар, олон улсын эрхтэй “Color card”, мөн “Алтан карт”, "₮" чиптэй карт зэрэг дебит картыг 50 хувь хөнгөлөлттэй үнээр захиалах боломж олгосон юм.

Голомт банканд хадгаламж нээлгэсэн хүмүүст гарын бэлэг, урамшуулал олгож, иргэдэд санхүүгийн боловсролоо хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл түгээж, “Дэлхийн мөнгөний өдөр” аянд амжилттай оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top