x

“Голомт Алтны Форум-2022”-ыг амжилттай зохион байгууллаа

Голомт банкнаас Монгол Улсын эдийн засгийн гол хүч болсон, уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэгч бизнесүүдийг дэмжих зорилготой “Голомт Алтны Форум” арга хэмжээг 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Монгол Улсын  алт олборлогч топ  аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч 75 байгууллагын 150 орчим төлөөлөл оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хэлэлцэж, ирээдүйн төлөв байдлын тухай  санал бодлоо солилцлоо.

Мөн тус форумын үеэр Голомт банкны санхүүгийн мэргэжилтнүүд дэлхийн эдийн засаг хийгээд алтны зах зээлийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар судалгаа, мэдээллийг өгч, эрсдэлээс хамгаалах арга хэрэгслүүдийг танилцуулсан нь оролцогчдын талархлыг хүлээсэн юм.

Үүнээс гадна Голомт банкны зүгээс Аодэ, Хера Экуйпмент, Юбиксолюшн, Трансвест Монголиа зэрэг компаниудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, уул уурхайн салбарт чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр тэдний үйл ажиллагааг дэмжихээр боллоо.

Бид энэхүү арга хэмжээгээрээ дамжуулан салбартаа тэргүүлэгч, манлайлагчдыг нэг дор цуглуулан, уул уурхайн салбарыг цаашлаад улс орны эдийн засгийг хөгжүүлэх оновчтой шийдэл, боломжийг хамтдаа эрэлхийлэхийг зорилоо. Мөн оролцогч байгууллагуудад харилцан мэдээлэл, туршлагаа солилцох боломжийг олгосноор тэдний бизнесийн хамтын ажиллагаанд ч томоохон түлхэц болсон гэж найдаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top