x

Б.Одсүрэн: Олимпын гүүрний явган хүний замыг зургаадугаар сарын 30-нд дуусгана

Өчигдөр “Хот, хөдөөгийн сэргэлт” хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Олимпын гүүрний явган хүний замыг зургаадугаар сарын 30-нд дуусгах талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Олимпын гүүрний явган хүний замыг зургаадугаар сарын 30-нд дуусна. Олимпын гүүрний хажууд явган хүний зам барих боломжгүй. Учир нь цэцгэн хэлбэртэй гүүр юм. Иймд явган хүний замыг тусад нь, зэрэгцүүлээд барина.

Нэг машин нийслэлд зам ашигласны багахан төлбөр төлдөг. Энэ нь бусад улсуудаас ихээхэн бага. Машины тоо өсөх хэрээр зогсоолын төлбөр мөн өсдөг. Харин нийслэлд зогсоолын төлбөр сүүлийн жилүүдэд өсөөгүй. Баяраар 0 зогсолт болж байгаа тул цаашид машины бүртгэлийг нийслэл өөрөө хариуцдаг болно. Машины квот тогтоох асуудал ч бий. Энэ жил 5 гүүр, 4 нүхэн гарц барина. Нарны гүүрний ачааллыг бууруулахын тулд Гермес төвөөс урагш явж, ТЭЦ-4-тнй холбогдох гүүр барих юм. Ингэснээр авто замын сүлжээ 2 дахин өснө. Энэ төсөл 3-5 жил үргэлжилнэ. Энэ онд 4800 гарааш буулгана. Өнгөрсөн онд 1000 гарааш буулгасан. Буулгасан газарт нь явган хүний замууд тавина.

Мөн хашаа буулгаснаар явган зорчигчдод ээлтэй болно. "Хашаа" арга хэмжээ үргэлжилнэ. Бид явган хүний стандартаа өчигдөр батлуулсан. Стандарт мөрдүүлэхэд анхаарна. Олон хүн явдаг бол өргөн, цөөн хүн явдаг бол нарийн, явган хүний замтай байна" гэв.

Харин Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Нийт машины 56 хувь нь баруун талдаа рультэй машинуд байна. Гэтэл манай улсын замын хөдөлгөөн зүүн талдаа рультэй машинд зориулагдсан. Зөв, буруу руль нь түгжрэлээс илүүтэй замын аюулгүй байдалтай холбоотой. Осол үйлдсэн машины дийлэнх нь  баруун талдаа рультэй байна. Эдгээр машиныг Японоос импортолж байна. Буруу талдаа рультэй машиныг хязгаарлах саналыг нийслэл гаргасан, санал асуулга явуулж байна. Яам нийслэлтэй хамтран саналаа Засгийн газрын хуралдаанаар шийдүүлнэ. Мөн нэг жилийн болон арван жилийн насжилттай машинд ижил татвар төлдөг нь шударга бус" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 27 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 36 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 45 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 5 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 6 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 11 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 38 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 58 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top