x

ФОТО: РЦНК орчимд зөвшөөрөлгүй барьсан хашааг албадан буулгалаа

Даваа гаригт РЦНК орчмын талбайг ногоон байгууламжтай болгох Хотын даргын шийдвэр гарсан. Энэ үед Сингапур эзэмшигчтэй компани барилга барихаар авто зам таглан хашаа барьсан билээ.

Тодруулбал, РЦНК төвийн баруун урд байрлах зам, талбайд “Эдд энд Эдд констракшн” ХХК зөвшөөрөлгүйгээр стандартын бус хашаа татжээ.

Иймээс Хотын дарга захирамж гарган, тус хашааг өчигдөр орой албандан буулгалаа.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзий  “Өмнө нь тухайн газар “Эс энд Ви Юү” ХХК-ийн эзэмшилд байсан. Өдгөө “Эдд энд Эдд констракшн” ХХК-ийн нэр дээр байгаа. Барилга барих болон хашааны стандартын талаар НИТХ-аас баталсан журам байдаг. Тус журмын дагуу түр хашааг зөвхөн барилга барих үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган татах ёстой. Гэтэл энэ компанид барилга барих зураг төсөл батлагдаагүй гэдгийг Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдэгдсэн” гэлээ.

Мөн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба "Хашаа барьсан даруйд иргэдээс маш их гомдол ирсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын хашааг албадан буулгах захирамж гарсан. Өнөөдөр захирамжийн дагуу хашааг буулгаж байна. Албадан буулгахаас өмнө компанийн удирдлагуудтай уулзан, мэдээлэл өгсөн. Мөн Газрын тухай хуулийн дагуу шаардах хуудас хүргүүллээ. Газрын анхны зөвшөөрөл нь 2004 оных. Хэд хэдэн удаа эрх шилжсэн. Газрыг нийтийн эдэлбэр болгохоор эзэмших эрхийг цуцлах тухай тус компанид мэдэгдэл хүргүүлсэн" гэсэн юм.

Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Батбаатар “Тухайн газар дээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч, барилгын ажлыг эхлэхээс өмнө хашаа барих үүрэгтэй. Гэтэл тус аж ахуйн нэгж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэлгүй хашаа барьсан нь Барилгын тухай хуулийг зөрчиж байна” гэлээ.

Иргэд “РЦНК орчим өмнө нь цэцэрлэгт хүрээлэн байсан. Мод ихтэй, ам талбайтай, хүүхдүүд тоглох газартай байлаа. Одоо гэтэл барилгын талбай боллоо” хэмээж байв. Мөн барилга барих биш, ногоон байгууламж байдлаар тохижуулах хүсэлтэйгээ илэрхийлж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 30 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 38 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 47 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 8 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 9 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 14 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 41 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 1 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top