x

Улаанбаатар хот анх удаа ХОТЫН СТАНДАРТТАЙ боллоо

НИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцууллаа. 

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн онд баталж, 2022 оны эхнээс дагаж мөрдөж эхэлсэн нь Хотын стандартыг боловсруулан батлуулах хууль, эрх зүйн үндэс болсон гэдгийг онцлов.

Хотын стандартыг боловсруулах Ажлын хэсгийг 2021 оны арванхоёрдугаар сард байгуулсан бөгөөд 70 байгууллагын 216 ажилтан, албан хаагч, судлаач, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран 1558 баримт бичиг, материалыг судлан, стандартыг боловсруулсан байна. Одоогийн байдлаар 22 бүлэг 97 баримт бичгийг боловсруулжээ. Тэдгээрээс эхний ээлжинд есөн бүлэг 38 стандартыг энэ удаагийн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэв.

“Нийгмийн дэд бүтэц” бүлэгт л гэхэд ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага, төрийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлагууд багтжээ. Энэ нь нийслэлийн хэмжээний 281 сургууль, 674 цэцэрлэг, эрүүл мэндийн 356 байгууллага, төрийн 1170 байгууллагын гадна орчныг стандартын дагуу тохижуулж, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэсэн стандарт юм.  Удаах бүлэг стандарт нь Худалдаа, үйлчилгээний байгууллагын гадна орчны стандарт юм. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 18.664 байгууллагын гадна орчин болоод худалдаа, үйлчилгээний байгууллагын гадна хаяг, сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлагын энд багтаажээ.

Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн стандартад Нийтийн бие засах газрын төлөвлөлт, байгуулалтад тавигдах шаардлага болон нийтийн эзэмшлийн талбайд байгуулах усан оргилуур, гадна мэдээллийн байгууламж, саравч, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн зам талбайн хогийн сав, сандал, хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар, чийрэгжүүлэх талбай, хашаа, хайс, хашлагад тавигдах ерөнхий шаардлагууд багтсан байна. Нийслэлийн хэмжээнд 1090 тоглоомын талбай тоологдсоноос 85 хувь буюу 927-г нь нэн түрүүнд шинэчлэх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн 149 усан оргилуур, 180 хөшөө, нийтийн бие засах 17 газар, 72 мянган метр урт хашаа, хайс бий. Эдгээрийг зүй зохистой ашиглах, арчлан хамгаалах үйл ажиллагааг Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн стандартаар зохицуулах юм.

Бас нэгэн анхаарал татсан бүлэг стандарт бол Зорчигч тээврийн стандарт юм. Энэхүү бүлэг стандартад Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд тавигдах шаардлага, Нийтийн тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага, Хүүхдийн автобусанд тавигдах шаардлага, Такси үйлчилгээ, такси зогсоолд тавигдах шаардлагууд багтжээ. Өнөөдөр Улаанбаатар хот 1169 нийтийн тээврийн зогсоолтой бөгөөд нийтийн тээврийн 19 компанийн 1243 тээврийн хэрэгслээр өдөр тутамд 400-500 мянган иргэдэд үйлчилж байна. Эдгээрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанд хүртээмжтэй болгох, ангилал зэрэглэл, тоноглол, өнгө загварыг тодорхой болгохоор стандартад тусгажээ. Автобусны агааржуулагчаас эхлээд зориулалтын бариул, зорчих зай талбай, эрүүл ахуйн болон жолоочид тавигдах шаардлага  гэхчлэн зорчигчдын ая тухыг хангахад чиглэсэн бүхий л шаардлага багтсан байна.

Хог хаягдлын стандарт таван бүлэгтэй. Хог хаягдлын устгалын стандарт, устгалын удирдамж, Хог хаягдал цуглуулах, ангилах, хадгалах, тээвэрлэх арга зүйн удирдамж, Аюултай хог хаягдлын удирдамж, Барилгын хог хаягдлын менежмент, Зам талбайн үйлчлэгч, ачигч, тээврийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны удирдамж багтжээ. Энэхүү стандартыг баталж, дагаж мөрдсөнөөр Улаанбаатар хотын хэмжээнд цэвэрлэгээ үйлчилгээнд хамрагддаг 13.5 сая ам метр талбайн цэвэрлэгээний ажлын бүтээмж дээшилж, төвлөрсөн хогийн цэгт ландфилл хийх талбайн хэмжээ багасаж, жилд гардаг 1383 сая тонн хог хаягдлыг ангилан, дахин боловсруулах боломж бүрдэх юм. Судалгаагаар өнөөгийн нөхцөлд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлд эргэлдэж буй долоон тэрбум төгрөгийг гурав дахин өсгөх эдийн засгийн дам нөлөө гарахаар тооцсоныг Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва дурдаад, үйлчилгээний байгууллагуудын чанар, чадавх сайжрах хүлээлт байгааг онцолж байлаа.

Хот төлөвлөлт, хотын байгуулалтын стандартад барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлагыг багтаажээ. Судалгаагаар барьж буй барилга угсралтын үед түр барьсан хамгаалалтын хашаа орчмоор өдөрт багадаа 300-600 хүн зорчдог аж. Тэдгээр иргэний аюулгүй байдлаас эхлээд барилга, зам засварын ажлын талбай дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад энэхүү стандарт чиглэсэн байна.

Түүнчлэн Гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, Иж бүрэн гудамж, Ногоон байгууламжийн стандартыг танилцуулсан юм. Хотын стандартыг боловсруулахын тулд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн саналыг авсан бөгөөд нийтдээ давхардсан тоогоор 34.411 санал ирснээс 10.769 нь дэмжсэн санал байжээ. Есөн бүлэг стандартаас Нийгмийн дэд бүтэц стандартад хамгийн олон буюу 14.102 санал өгсөн бол нийтийн эзэмшлийн эд хөрөнгө бүлэгт 10 мянга гаруй санал ирсэн байна.

Хотын стандартыг батлан гаргаснаар богино хугацаанд буюу 1-2 жилийн хугацаанд стандартын талаарх мэдлэг сайжирч, хотын хөгжилд иргэдийн оролцоо нэмэгдэж, хүн бүр стандарт шаардлагыг хянах боломжтой болох бол  дунд хугацаанд хотын соёл төлөвшиж, хууль тогтоомж, стандарт, нормын зөрчилж буурч, хөрөнгө оруулалтын ажлын үр дүн сайжирч, орчны таагүй нөхцөлөөс үүдэлтэй осол гэмтэл, өвчлөл буурахын сацуу урт хугацаандаа нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшилнэ гэж  тооцож байгаа гэсэн юм.

НИТХ-ын дэргэдэх хороод болоод намын бүлгүүдийн зүгээс Хотын стандартыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хувь төлөөлөгчдийн зүгээс барилгын салбарт л гэхэд зураг төсөл боловсруулах үе шатаас эхлэн ашиглалтад орсны дараа хүртэл стандартыг мөрдүүлж хэвших, нийтийн эзэмшлийн зам, талбайг эвдсэн бол долоо хоногийн дотор хохиролгүй болгодог байх, Улаанбаатар хотыг бүсчлэн стандарт боловсруулах, стандартыг дахин хэзээ шинэчлэхийг тодорхой заах, гэр хорооллын худалдаа, үйлчилгээний байгууллагын стандартыг хотын төвийнхөөс ялгамжтай болгох, стандартын цахим платформ үүсгэх гэхчлэн саналуудыг хэлж байлаа.

НИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Улаанбаатар хотод мөрдөгдөх Хотын стандарт батлагдлаа.

Хотын стандарт ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 30 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 39 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 48 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 8 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 9 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 14 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 41 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 1 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top