x

Г.Батзориг: Бодлогын хүү бага байсан нь хэвтэрт байгаа эдийн засагт амин тариа болсон

Эдийн засагч Г.Батзоригтой цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Орос-Украины асуудал хөгжиж буй орнуудын валютын ханшид ямар нөлөө үзүүлж байна вэ? Монгол төгрөгийн ханшийн өөрчлөлтийг харьцуулж дүгнэвэл?

-ОХУ-д рубль ам.долларын эсрэг суларч байгаатай холбоотой иргэд нь үл хөдлөх авах, ам.доллароор хөрвүүлэх гэх мэт хөрөнгөө үнэгүйдэхээс хамгаалж байна. Тиймээс ойр орчмын улсуудын ам.долларын эрэлтийг нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байна. Гэтэл импортлогч манай улс оронд валютын нөөц нь бидний хоол унд, хэрэгцээнд л явах ёстой. Тиймээс ханшийн талаарх цуу яриа, хуурамч төсөөлөлд автахаа болих хэрэгтэй. Ингэж туйлшрах нь эргээд бүгдэд нь л хохиролтой. Валютын нөөц нь байна, алтаар зузаатгах арга хэмжээ авч байна.

Өнөөдөр 7000 гаруй хоригт орсон ОХУ-д валют нь 25 хувь суларсан байхад юу ч болоогүй бид ханшийг 20 хувь сулрах нь байна гэж хүлээх утгагүй.

-Өнгөрсөн 2021 оны турш бодлогын хүү 6% дээр хадгалсан нь эдийн засагт хэрхэн нөлөөлсөн гэж дүгнэх вэ, энэ нь хэр оновчтой шийдвэр байсан бэ? Хэрэв бодлогын хүү 10% байсан бол ямар үр дүн хүлээгдэх байсан бэ?

-Хэвтэрт байгаа эдийн засагт амин тариа болсон арга хэрэгслүүдийн нэг нь бодлогын хүү байсан. Бодлогын хүү буурснаар хадгаламжийн хүү буурч, зээлийн хүү ч буурсан. Ер нь нэг зүйлийг бид бодох ёстой. Бодлогын хүү 10 хувь дээр байлаа гээд хадгаламжийн хүү өснө. Манайд хадгаламжийн төвлөрөл өндөр. Цөөхөн хэдэн хадгаламж эзэмшигчдийн хүүгийн орлого л нэмэгдэнэ. Үүний уршгаар зээлийн хүү өсөхөд ихэнх бизнес эрхлэгч нарт бизнесээ явуулахад асар их дарамт учирдаг.

Цаана нь ашиг орлого буурч, ажлын байр багасаж, цалин хөлс өсөхгүй болно. Тэгэхээр хүү өндөр байх нь дийлэнх хэсэгт нь хор хохиролтой.

-Монголбанк бодлогын хүүг эрт нэмээгүйгээс болж инфляц өсөж, төгрөгийн ханш суларсан гэж зарим улс төрчид тайлбарлаж байна. Эдийн засагч хүний хувьд санал нийлэх үү?

-Инфляц өссөн учраас бодлогын хүүгээ өсгө гэж их ярих юм. Инфляц өвчин гэж бодвол эмчлэгдэх арга нь одоо бодлогын хүү биш. Бодлогын хүүг өсгөлөө гээд гааль дээрх гацаа арилахгүй, Хятадын тал ТЭГ ковид бодлогоо зогсоохгүй, малын шүлхий арилахгүй, нүүрсний экспорт нэмэгдэхгүй.

Гэтэл инфляц чинь эдгээр хүчин зүйлсээс болоод байна гэдгийг бид харах ёстой. Эсвэл зүгээр Монголбанкны ажилчид өөрсдөө очоод гааль дээр зогсох, шүлхийн эсрэг тарилга малд хийх, Гашуунсухайтад очиж машин барих хэрэгтэй. Хэлэх гээд байгаа санааг минь ойлгож байгаа гэж найдаж байна. Зүрхний өвчинд нь зориулж ходоодны эм өгөхтэй ижилхэн арга хэмжээ болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top