x

Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төсөл өргөн барьж буй талаараа мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Хууль тогтоогчийн хувьд улс орны хөгжлийн бодлого аль болох урт хугацааны үр дүнг харж, түүнийг чиглүүлж байх ёстой. Нийгэмд тулгамдаж буй аливаа асуудалд гал унтраах байдлаар хандаад ямар ч үр дүн гардаггүй. Олон улсын туршлагаас харахад боловсролын системд хийсэн өөрчлөлтийн үр дүн 5-10 жил, эрүүл мэндийн салбарын бодлогын өөрчлөлт түүнээс ч урт хугацаанд үр дүнд хүрдэг. Энэ утгаараа хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах, хэрэглэгч, үйлдвэрлэгч болон бусад оролцогч талуудын эрх ашгийг хангахуйцаар боловсруулагдлаа. Тодруулбал, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй чихрийн агууламжтай ундааны үнэнд өөрчлөлт орохгүй ба хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах зорилгоор татвар ноогдуулах хууль санаачиллаа.

Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын дунд сургуулийн 2100 сурагчдын дунд чихэрлэг ундааны хэрэглээ, тэдний таргалалтыг судалсан судалгаанаас үзэхэд 14 хувь нь илүүдэл жин, таргалалттай, өдөрт ууж буй шингэний 2/3 нь чихэртэй ундаа эзэлж байна.

Чихрийн хэт хэрэглээний 65 хувийг чихэрлэг ундаанаас авч буй нь асуудлын гол шалтгаан болж байна. Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс хийсэн Хоол тэжээлийн үндэсний судалгаанаас харахад 7-11 настай хүүхдийн таргалалт, илүүдэл жин 2010 онд 4 хувь байсан бол 2017 онд 28 хувь болж 7 дахин нэмэгдсэн байна.

Энэ судалгаагаар 15-49 насны эрчүүд, эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь үнэхээр санаа зовоосон асуудал болж байна. Мөн хүүхдүүдийн дунд эрүүл шүдтэй хүүхэд ховордсон нь мөн л чихэрлэг бүтээгдэхүүнүүдтэй холбоотой. Ийм учраас өвдсөн, бусад эрхтэн системд өөрчлөлт өгсөн хойно нь эмчлэх бус түүнд нөлөөлөх хүчин зүйлийн нөлөөг бууруулах нь иргэдэд ч эмнэлгүүдэд ч, эрүүл мэндийн салбарт ч тустай.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2016 онд бүх улс орнуудад хандан, таргалалт, чихрийн шижинг бууруулах зорилгоор хэт чихэрлэг ундаанд татвар ноогдуулах зөвлөмж өгсөн. Түүнчлэн чихэрлэг ундаа нь шимт бодисгүй боловч өндөр илчлэг өгснөөр халдвар бус өвчний нэг гол шалтгаан болдог гэжээ. 2021 оны байдлаар Австрали, Камбож, Дани, Финланд, Их Британи, Чили, Мексик, АНУ зарим муж зэрэг дэлхийн 50 гаруй орнууд хэт чихэрлэг ундааны татварын төрөл бүрийн механизмыг ашиглан үр дүнд хүрч байна. Хуулийн санаачилга нь нийт чихэрлэг ундаанд татвар ногдуулан төсвийн орлогыг нэмэх биш эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй буюу 100 гр ундаанд 5 гр чихэр агуулагдвал ямар нэг татваргүй, түүнээс дээш чихэртэй ундааны хэрэглээг татвараар зохицуулах юм.

Хүүхэд багачууд, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад хэт чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлэх нь хамгийн зардал багатай, үр дүнтэй арга юм. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар хэт чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулсны үр дүнд жилд нэг хүнд ногдох чихэрлэг ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтойг тооцжээ.

Дүгнээд хэлбэл эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн асуудлын суурь шалтгааныг багасгах энэ өөрчлөлт хийх цаг болсон.

Хууль хэрэгжих хугацаа 2024 оны Нэгдүгээр сарын 1-ний өдөр гэсэн нь үндэсний үйлдвэрлэгчид чихэрлэг ундааны найрлага дахь чихрийн хэмжээг бууруулах, хүүхэд, багачууд, залуучуудын дунд эрүүл хэрэглээний сурталчилгаа, ойлголт өгөх боломж олгоно. Хууль хэрэгжсэнээр бүрдэх татварын орлогоор цэвэр ус уух боломжийг цэцэрлэг, сургууль, олон нийтийн газар бий болгох, эрүүл зохистой хоол хүнсний соёлыг хэвшүүлэх, сурталчлахад зарцуулна. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилт, халдварт бус өвчин өвчинтэй тэмцэх хөтөлбөрийн нэгэн зорилго болох ба таргалалт, илүүдэл жин, чихрийн шижин, шүдний өвчлөл болон зүрх судас, даралт ихсэх зэрэг олон өвчний урьдал эрсдэлийг бууруулна. Бусад орны туршлагаас үзэхэд чихэрлэг ундааны хэрэглээг системтэй бууруулснаар 5-10 жилийн дараа эдгээр өвчнөөс шалтгаалсан эрүүл мэндийн салбарын зардлын дарамт буурна гэсэн төсөөлөлтэй байна.

Хэдийгээр татварын өөрчлөлтөөр эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах ч хамгийн чухал нь нийгмийн эрүүл мэндийн ач холбогдол, бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах юм" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 27 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 36 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 45 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 5 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 6 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 11 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 38 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 58 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top