x

"Миний аав өлсгөлөнгөөс огт айхгүй, энэ бол эрх чөлөөний төлөөх тэмцэл"

Хотын дарга асан Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлаж байгаа талаар өмгөөлөгч А.Пүрэвдулам болон хүү Б.Чулуудай нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Э.Бат-Үүл өлсгөлөн зарлах тухайгаа мэдэгдэхдээ "Монгол Улсын иргэн би Украиныг өмөөрөх хэрэгтэй. Би өлсгөлөнгөө хэвлэн нийтлэх эрх чөлөө болон захидал харилцааны хууль ёсны эрхээ сэргээх хүртэл зарлана. Чөлөөт хэвлэлийг хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалахыг уриалж байна. Путин Монголыг удирдаагүй, би Путины улсад амьдраагүй. Ийм гутамшигт нийгэм бий болохоос сэргийлж өөрийн итгэл үнэмшлээр эсэргүүцэл илэрхийлж өлсгөлөн зарлаж байна. Энэ дайн сунжирвал хүмүүнлэгийн дайн болно шүү. Жижиг гүрнийг их гүрэн түрэмгийлдэг явдал газар авбал тусгаар тогтнол минь эрсдэлд орно. Манай улсын эдийн засаг хүнд нөхцөл байдалд орно. Засгийн газар эдийн засгийн аюулгүй байдлын арга хэмжээг яаралтай авах ёстой. УИХ Улсын ерөнхий прокурорыг авч үзэх хэрэгтэй" гэсэн байна.

Мэдээллийн эхэнд Өмгөөлөгч А.Пүрэвдулам "Зарим нэг мэдээллийн хэрэгслээр Э.Бат-Үүл ял эдэлж буй учир хэвлэн нийтлэх эрх чөлөөг эдлэх эрхгүй гэж яриад байна. Хорих 409 дүгээр ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй хүмүүс хоригддог. Хуульд тухайн хүнийг үзэл бодлоо илэрхийлэхэд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Иймээс гэм буруу нь тогтоогдоогүй байхад Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлах эрх зүйн орчин байхгүй. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлд "Монгол Улсын иргэн хэвлэн нийтлэх эрх, үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй. Энэ эрхээ баталгаатай эдэлнэ” гэж заасан. Мөн Үндсэн хуульд дайн болон онц байдал зарласан тохиолдолд хүний эрхийг хуулиар хамгаална, гэхдээ хүний итгэл үнэмшилтэй байх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг үл хөндөнө гэж заасан байдаг.

Э.Бат-Үүлийг хорих 409 дүгээр ангид хоригдсон мөчөөс эрх чөлөөг нь хязгаарлаж эхэлсэн. Шалтгааныг нь асуухад хууль ёсны, үндэслэлтэй хариуг холбогдох байгууллагууд хэлэхгүй байна. Тиймээс энэ хүн жам ёсныхоо эрхийг шаардаж өлсгөлөн зарлаж байна. Э.Бат-Үүл “Намайг сулла, хэлмэгдлээ, гэм буруугүй” гэж өлсгөлөн зарлаагүй. Гол нь Монгол Улсын ардчилал, хүний эрхийн түвшин аюултай түвшинд хүрсэн байна гэж өлсгөлөн зарлаж буй юм" гэлээ.

Харин Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай "Аав минь хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалаарай гэх утгатай нийтлэл бичсэнийхээ төлөө хэвлэн нийтлэх, захидал харилцааны эрхээ хязгаарлуулсан. Тодруулбал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины колоничлол эргэн сэргэх үү гэсэн нэртэй нийтлэлийг нь прокуророос үндэслэлгүйгээр хорьсон. Мөн захидлыг нь бүрэн хаасан. Нэг ёсондоо түүнийг нийгмээс бүрэн хязгаарлаж байна. Дайны улмаас манай улсын эдийн засаг хүнд байдалд орж, хэдэн жилдээ эргэн сэргэхээргүй болж болзошгүй. Монголын төр, ард түмэн энэхүү дайныг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлэх ёстой.

Прокурорын төлөөлөлд уржигдар эрхээ сэргээж өгөх талаар хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй тул өлсгөлөн зарлахаар болоод байна. Миний аав өлсгөлөнгөөс огт айхгүй, өлсгөлөнг эрх чөлөөний төлөөх тэмцлийн зэвсэг юм гэж хэлсэн. Цаашид тавьсан хүсэлтийг зөвшөөрөхгүй бол хуурай өлсгөлөнд шилжинэ гэсэн" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 30 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 38 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 48 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 8 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 9 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 14 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 41 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 1 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top