x

Уяачдын холбооноос сайд Х.Нямбаатарыг шүүхэд өгөх болсноо албан ёсоор мэдэгдлээ

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийж, сайд Х.Нямбаатарыг шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Захиргааны ерөнхий хуулийн 60.1.2, 60.1.3-д заасан зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаагаа уяачдын холбооноос мэдэгдэв. 

Тодруулбал, сайд Х.Нямбаатар үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын үүрэг гүйцэтгэгч байхдаа буюу 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр нийтээр дагаж мөрдөх журам баталсан байна. Гэвч тус хууль зөрчсөн уг журам ХЗДХЯ-ны нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний бүртгэлд бүртгэгдээгүй байжээ. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.2, 60.1.3, 62.3.1, 62.3.4, 65.2, 67.2 зэрэгт заасныг зөрчсөн байна.

Хууль зөрчсөн журам гэж үзэж байгаа нь үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морьдыг монгол морь ялгаж уралдуулахын тулд зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж оролцуулжээ.

Ингэснээр тус журмын дагуу уралдаан зохион байгуулвал нэг ч монгол морьд уралдах боломжгүй. Харин дан эрлийз морьд уралдана гэдгийг тус холбооны зүгээс мэдээллээ.

Монголын үндэсний спортын хорооноос Ерөнхийлөгчийн ивээл дор “Үндэсний спортын анхдугаар их чуулган” зохион байгуулсан. Энэ үеэр ч морин уралдаан, уяачдын холбооноос санал хүргүүлсэн байна. Монгол адуутай малчин уяачдын эрхийг хамгаалахыг хүсч байна гэсэн юм. Тиймээс Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг шүүхэд өгөх болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Хүчин төгөлдөр бус журмыг мөрдүүлснээс үүсэх үр дагавар хохирлыг баталсан төрийн байгууллага, албан тушаалтан хариуцлага хүлээх хуультай байдаг. Тиймээс Х.Нямбаатарт хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 5 цаг 52 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 6 цаг 56 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 7 цаг 1 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 8 цаг 44 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 10 цаг 2 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 9 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 10 цаг 17 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 10 цаг 26 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 10 цаг 33 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 12 цаг 37 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 12 цаг 55 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 14 цаг 9 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 14 цаг 14 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 15 цаг 13 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 15 цаг 17 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 15 цаг 41 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 15 цаг 44 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 15 цаг 47 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 15 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 16 цаг 7 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top