x

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын төвд зургаан давхраас өндөр барилга бариулахгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр Гэр хорооллыг орон сууцжуулах, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төслүүдийн талаар Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар мэдээлэл өгчээ.

Тэрээр "Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төсөл Улаанбаатар хотын төвийн бүсүүдэд хэрэгжиж байна. Их, Бага тойруу, 40, 50 мянгатын хуучны 3-5 давхар барилгуудыг буулгаж, дахин барилгажуулах төслийн хүрээнд тендер зарладаг ч аж ахуйн нэгжүүд ордоггүй. Учир нь дээрх барилгуудыг буулгаад 6-7 давхар барилга барих зураг төсөлтэй. Гэтэл аж ахуйн нэгжүүд багадаа 16 давхар, цаашлаад 20-24 давхар барилга барих сонирхолтой байдаг. Тиймээс тендерийг 20-30 удаа зарлаад аж ахуйн нэгж орж ирээгүй талбаруудад тухайн орон нутгийн орон сууцны асуудал хариуцсан байгууллага оролцож болохуйц өөрчлөлтийг журамд оруулахаар болж байна.  Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Гэзгийн худаг, Сонгинохайрхан дүүргийн гурван байршил багтаж байгаа” гэлээ.

Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Батшагай "Нийслэлийн хэмжээнд барилга угсралтын ажил эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлд барилга барьж буй болон өргөх техник ашиглагч байгууллагуудын хэмжээнд хяналт тавьж ажиллалаа. Он гарснаас хойш хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс гурван иргэний амь нас хохирсон. 2020 онд 139 хүн,  2021 онд 114 хүн амь насаа алдсан байдаг. Тиймээс барилгын үйлдвэрлэлд гол үүрэг гүйцэтгэдэг өргөх байгууламж бүхий байгууллагууд, барилга угсралтын компаниудтай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод долоон төрлийн 15,967 өргөх байгууламж ашиглагддаг" гэсэн юм.

Эдгээр мэдээллийг сонссоны дараа Хотын дарга "Улаанбаатар хотын төв хэсэг, Их, Бага тойруу, 40, 50 мянгатад зургаан давхраас өндөр барилга бариулахгүй" гэдэг хатуу байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн бүх төрлийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж, татвартай холбон ажиллахыг сануулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 32 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 40 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 49 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 10 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 11 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 16 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 43 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 3 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top