x

Уран ган ХХК-ийн голын эрэг рүү түрж эзэмшсэн газрын эрхийг цуцална

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хотын дарга Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж, хуралдааны эхэнд хаврын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангахыг онцгойлон сануулав.

Энэ үеэр Хотын дарга дараах үүрэг чиглэлийг өгсөн байна.

Үүнд:

  • 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж ажиллах;
  • Худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулах;
  • Зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудаа эрчимжүүлэх;
  • Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх;

Мөн худалдан авах ажиллагааны цахим системд хугацаанд тайлагнахаас гадна дараах үүрэг чиглэлийг өгчээ. 

  • Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;
  • Дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг цэгцэлж, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, газар дээр ажиллаж зөрчлийг арилгуулах;
  • Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан “Контракт”-ын гэрээний 2021 оны биелэлтийг дүгнэж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах;
  • Нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөнийг өрнүүлж, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сар хүртэл тогтмол зохион байгуулж, иргэдийг идэвхтэй хамруулах;
  • Сонсголон, Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах,
  • Ногоон байгууламж байгуулах газруудын байршлын талаар санал боловсруулж, нутаг дэвсгэртээ ногоон байгууламж байгуулах газрын төлөвлөлт;
  • Үндэсний соёл, амралтын хүрээлэнд ногоон байгууламж бүхий орчин байгуулах төлөвлөлт, явган зам, дугуйн замын тооцоолол хийх, тохижилтын ажлыг Улаанбаатар хотын ард иргэдэд нээлттэй танилцуулах;
  • РЦНК орчмын талбайг ногоон байгууламж болгон тохижуулах, Энканто хотхон орчимд явган хүний замтай болгох, Уран ган ХХК-ийн голын эрэг рүү түрж эзэмшсэн газрын эрхийг цуцлах зэрэг үүргийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад өглөө.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 28 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 37 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 46 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 6 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 7 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 12 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 39 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 59 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top