x

Газар чөлөөлөлт 36-77 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Тус зөвлөгөөний үеэр 15 чиглэлийн үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 70.5 хувийн биелэлттэй байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.

2022 онд нийслэлийн хэмжээнд төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх үүрэг өгсөн. Гуравдугаар сард нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө амжилттай биелж буй ч хоёрдугаар сарын хувьд Багахангай дүүргээс бусад дүүргийн төсвийн орлого тодорхой хувиар тасалдсан байна.

Нийслэлийн Засаг даргаас эрх шилжсэн 441 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас 295 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагджээ. Энэ ажил нийслэлийн хэмжээнд 66.8 хувийн хэрэгжилттэй байна. Энэ нь өмнөх 14 хоногоос 5.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх, чөлөөлсөн газарт тохижилтын ажил зохион байгуулах үүргийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зам, замын барилга байгууламжийн трасст өртсөн 31 байршилд газар чөлөөлөхөөр болсон. Сургууль, цэцэрлэгийн 22, инженерийн шугам сүлжээний долоо, бусад 13 байршлын 73 хөрөнгө оруулалтын ажилд 2380 нэгж талбарын газрыг чөлөөлөх юм.

Газар чөлөөлөлт өнөөдрийн байдлаар 36-77 хувийн гүйцэтгэлтэй байна.  Авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобусыг саадгүй зорчих боломж бүрдүүлэх үүрэг өгсөн.

Энэ дагуу нэгдүгээр эгнээг таглан зогссон 2251 жолоочид торгуулийн арга хэмжээ авчээ.

Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үерийн далан суваг, гэр хорооллын гудамж, замын цэвэрлэгээ, хайс хашлага, хогны сав, сандал, хөшөө дурсгал угаах ажлуудыг амжилттай өрнүүлсэн. Шар усны үерээс сэргийлэх хүрээнд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн тодорхой байршилд халиа тошинг голдиролд оруулах, далан шуудуу татах зэрэг ажил хийсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 7 цаг 1 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 8 цаг 5 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 8 цаг 10 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 9 цаг 53 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 11 цаг 11 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 19 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 11 цаг 26 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 11 цаг 35 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 11 цаг 43 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 13 цаг 47 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 14 цаг 4 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 15 цаг 18 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 15 цаг 23 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 16 цаг 22 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 16 цаг 26 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 16 цаг 50 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 16 цаг 53 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 16 цаг 56 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 16 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 17 цаг 16 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top