x

С.Энх-Эрдэнэ: Газрын гэрчилгээгээ аваад нэгдсэн системд бүртгүүлсэн байх ёстой

Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1,054,266 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглал, өмчлөлийн газар бүртгэлтэй байдаг. Гэвч газрын захирамж шийдвэр гарсан хэдий ч бүртгэгдээгүй газрууд байдаг бөгөөд эдгээрийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажлыг 2022 он гарсаар эхлүүлжээ. 

Тэгвэл энэхүү нөхөн бүрдүүлэлтийн хугацаа Тавдугаар сарын 1-нд дуусна.   

Энэ талаар Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энх-Эрдэнээс тодрууллаа.

-Иргэд газрынхаа мэдээллийг шалгаж, нэгдсэн системд бүртгүүлэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын өgazar.gov.mn системд нэвтэрснээр иргэд газрынхаа мэдээллийг шалгах боломжтой. Тухайн сайт руу хувийн регистрээр нэвтэрч орсны дараа “Миний газар” гэх хэсэг харагдана. Энэ дотор нэвтэрч газрынхаа мэдээллийг авч болно гэсэн үг. Хэдий танд газрын гэрчилгээ байсан ч системд бүртгэлгүй бол харьяа газрын албандаа хандах нь зүйтэй.

-Бүртгэлийн ажил тавдугаар сарын 1-нд хаагдах учраас иргэд хувийн мэдээллээ яаралтай шалгах хэрэгтэй болов уу?

-2022 он гарснаас хойш нөхөн бүрдүүлэлтийн ажлыг эхлүүлсэн байдаг. Улмаар энэ оны гуравдугаар сарын 1-ны дотор дуусгахаар төлөвлөсөн ч хугацааг дахин хоёр сараар сунгасан. Түүнчлэн иргэдийн зүгээс хиймэл ачаалал үүсгэх асуудал байна

Хамгийн гол нь харилцаа холбоо, интернэт үйлчилгээ хөгжсөн энэ үед egazar.gov.mn сайтаар дамжуулан өөрийн нэр дээр бүртгэлтэй газрыг шалгаж үзэх хэрэгтэй. Эсрэгээрээ шууд харьяа газрын албанд хиймэл ачаалал үүсгэхгүй байх нь чухал.

-Газрын гэрчилгээ, баримт нь байгаа ч системд бүртгэлгүй бол аймаг, сум, дүүргийнхээ газрын албанд хандах хэрэгтэй байх нь ээ?

-Олон нийтийн дунд нийтлэг буруу ойлголт байна. Тухайлбал, гэрчилгээгээ авсан учраас газартай болчихсон гэж боддог. Тэр гэрчилгээн дээр байгаа газраа чухам хаана ямар байршилд байгааг мэддэггүй. Мөн газрын албанд бүрдүүлж өгөх ёстой зарим материалаа дутуу өгснөөс болоод мэдээллийн санд ордоггүй.

Улмаар мэдээллийн санд тухайн газар нь бүртгэгдээгүй байх тохиолдол бий.

Хэрэв өөрт тань газрын гэрээ гэрчилгээ, кадастрын зураг байгаа бол тухайн баримтаа харьяалах газрын албандаа авч очоод шалгуулж мэдээллийн санд бүртгүүлэх хэрэгтэй. Чухам ямар шалтгаанаар мэдээллийн санд ороогүй гэдгээ газрын албанаас тодруулж,  бүртгүүлнэ гэсэн үг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 28 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 37 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 46 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 6 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 7 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 12 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 39 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 59 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top