x

Голомт банк МҮХАҮТ-тай хамтран жижиг дунд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжинэ

Голомт банк Монголын үндэсний  Худалдаа аж үйлдвэрийн танхимтай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 

Хамтын ажиллагааны хүрээнд талууд  жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд голлон анхаарч, үе шаттай  ажлууд хийх юм. Жижиг, дунд үйлдвэрлэл нь аливаа  улс орны эдийн засагт, тэр дундаа хөгжиж буй орнуудын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ажил эрхлэлтийн 40, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хүртэлх хувийг дангаар бүрдүүлдэг гэсэн Дэлхийн банкны судалгаа бий. Манай улсын хувьд Үндэсний статистикийн хороонд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 77 хувь нь жижиг дунд үйлдвэрлэгч бөгөөд нийт ажиллах хүчний 72 хувь нь тус салбарт ажиллаж байгаа юм. Уг салбарыг эрчимтэй дэмжсэнээр ядуурал, ажилгүйдлийг бууруулж, орлогын тэгш бус хуваарилалтыг багасгах чухал ач холбогдолтой.

Тиймээс Санамж бичгийн хүрээнд талууд  бизнесийн орчныг сайжруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор санхүүгийн боловсролыг сайжруулах сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ялангуяа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан тусгай хөтөлбөр боловсруулан ажиллах юм байна.

Голомт банкны тухайд хувиараа бизнес эрхэлдэг бүсгүйчүүдийг байнга дэмжин ажилладаг бөгөөд  2021 онд бид бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх цуврал сургалт зохион байгуулж, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгох замаар үйл ажиллагааг нь дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарсан. Энэ үеэр Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал “Сүүлийн 2 жилийн хугацаанд ковид-19 цар тахлын сөрөг нөлөө жижиг дунд бизнес эрхлэгчид, ялангуяа  бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд илүү хүнд туссан. Голомт банкны хувьд ЖДҮ эрхлэгчдийн бизнесийн орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид, эмэгтэй бизнес эрхлэгчдийн хийсэн бараа, бүтээгдэхүүн дээр таних тэмдэг байрлуулдаг жишиг олон улсад бий. Ингэж таниулж байж, тэдний бараа бүтээгдэхүүнийг хүмүүс илүү худалдан авч дэмжин, улмаар үйлдвэрлэл нь өргөжих боломжтой болдог. Тиймээс Голомт банк МҮХАҮТ-тай хамтраад энэ хүрээнд шат дараатайгаар олон ажил хийхээр зорьж байна” гэлээ.

Мөн уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, кластер хөгжил болон тогтвортой санхүүжилтийг дэмжих, төрөл бүрийн материал, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг онлайн болон биет хэлбэрээр зохион байгуулах нь Санамж бичгийн хүрээнд хийх бас нэг гол ажил байх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top