x

Д.Сумъяабазар: Соёл амралтын хүрээлэн нь хашаатай, иргэд нь орж чаддаггүй ийм хот дэлхийн хаана ч байхгүй

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрыг зориулалтын дагуу ашиглах, нийслэлийн иргэн бүрт нээлттэй байлгах үүднээс хашаа, хайсыг буулгаж эхэллээ.

Ийнхүү Хүүхдийн паркийг нийтийн эзэмшил, цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажлыг эхлүүлж байна.

Олны нэрлэдгээр Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ нь нийслэлийн иргэдэд хамгийн ээлтэй орчин байх ёстой гэдгийг Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр хашаа хайс буулгах ажлыг эхлүүлэх үедээ онцгойлон мэдэгдэв.

Тэрээр “ҮСАХ нь анх Хүүхдийн парк нэртэйгээр 1965 онд ашиглалтад орж байсан. Түүнээс хойш нийслэлчүүдийн ирэх дуртай газрын нэг байсаар ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд иргэдийн хүссэн хэмжээнд хүртэл хөгжүүлж чадсангүй. Тийм учраас “Иргэн төвтэй жил”-ийн хүрээнд юун түрүүнд паркын хашааг буулгаж байна. Соёл амралтын хүрээлэн нь хашаатай, иргэд нь орж чаддаггүй ийм хот дэлхийн хаана байна, хаана ч байхгүй. Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх эхний алхам нь хашаа хайснаас салгах юм. Өнгө үзэмж муутай, өндөр сараалжин хашаа барьснаас болж иргэд парк руу нэвтэрч чадахгүй олон жилийг үдсэн.

Нөгөөтэйгүүр бид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.

Урьд өмнө нь Улаанбаатар хот хөрөнгөгүйгээс хөгжлийн хувьд урагшлахгүй өнөөдрийг хүрсэн. Нийслэл хотын даргын ажлыг хүлээн авахад 2021 оны  хотын хөрөнгө оруулалтын хэмжээ 29 тэрбум төгрөг л байсан. Тэгвэл  2022 онд 900 тэрбум болгож өргөжүүлж чадлаа.  Тиймээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн хэрээр бүтээн байгуулалтыг илүү далайцтай өрнүүлнэ. 2022 он бол бүтээн байгуулалт өрнөж, ажил ундарсан жил байх болно. Зөвхөн ҮСАХ-д гэхэд энэ онд нийслэлээс арваад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна. Парк бол Улаанбаатар хотын уушиг. Гэтэл ногоон байгууламжгүй, тав тухтай орчингүйн дээр хашиж хааснаас болж паркыг иргэдэд зориулаагүй мэт, иргэдийнх биш юм шиг болсон.

Тиймээс ҮСАХ-ийн захиргаанд шуурхай ажиллаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард яаравчлан эхэл гэсэн үүргийг өгсөн. Гүйцэтгэлийн хяналтыг илүү өргөн хүрээнд ажиллуулна. Иргэд ч бүтээн байгуулалтад хяналт тавих хэрэгтэй” гэв.

Мөн Хотын даргын зүгээс ҮСАХ-ийн газарт нэг ч барилга байшин бариулахгүй гэдгийг амлав.

ҮСАХ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр "Манай ҮСАХ нь нийтдээ 31 га газартай. Эхний ээлжийн хөгжүүлэлтийн дагуу өдгөө 14.89 га талбайд 22 тоглоомтойгоор ажиллаж байгаа. Энэ ондоо багтаж дөрвөн  шинэ тоглоом, ирэх 2023 онд дахин 5-6 шинэ тоглоом суурилуулж хүүхэд, залууст үйлчлэхээр төлөвлөсөн.  

Түүнчлэн хөгжүүлэлтийн II шатыг энэ онд эхлүүлнэ. Гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галлерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барих юм. Ингэснээр ҮСАХ дөрвөн улирлын турш ажилладаг үйлчилгээний газруудыг нээнэ.  Үлдэж буй газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн загвараар хөгжүүлэхээр төлөвлөсөн. Хашаа хайсыг буулгаснаар иргэд дуртай үедээ ирж салхиалах, хүүхэд залуус спортын олон төрлөөр хичээллэх боломж бүрдүүлнэ. Сагс, хөл бөмбөгийн талбай, дугуйн зам, явган хүний замыг иж бүрнээр нь тохижуулан бий болгохоор төлөвлөсөн" гэсэн юм.

Нийслэлчүүдэд зориулсан нийтийн эзэмшлийг нийтэд зориулах зорилготой “Иргэн төвтэй жил”-ийн хүрээнд ийнхүү ҮСАХ-г тойруулан барьсан төмөр хашаа хайсыг буулгаж эхэллээ.

Дөрөвдүгээр сарын 1-нээс тохижилт болоод бүтээн байгуулалтын ажил эхлэх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 50 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 59 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top