x

FACTCHECK: ОХУ дангаараа Монгол Улсад татвар ногдуулдаггүй

ОХУ-д барууны орнууд эдийн засгийн хориг тавьж буйтай холбоотойгоор цахим сүлжээнд “Орос Монголд эдийн засгийн хориг арга хэмжээ авсантай адил байж”, “Оростой хийж буй худалдаа экспортын 1.3%, сүүлийн 20, 30-н жилийн гадаад худалдааны нийт алдагдал бараг ДНБ-тэй тэнцэнэ”, “Канад Орос, Беларусийн бараанд 35% ийн татвар нэмсэн нь Оросоос манайд ногдуулдаг татвараас даруй 2 дахин бага” гэх мэт постууд олноор тарсан.

Энэ агуулгыг нягталж өгөх хүсэлт уншигчдаас ирснийг factcheck.mn нягталсныг хүргэж байна. 

Factcheck

Үндэсний статистикийн хорооны тайлангаас харахад 2011 онд 96 сая долларын экспорт хийсэн нь 1995 оноос хойших хамгийн өндөр дүнд тооцогдож байна. 2008 оноос хойш буюу 2009, 2016 онуудыг эс тооцвол импорт 1 тэрбум ам.доллар давж иржээ. 

Монгол Улс 1990 оноос хойш 2020 он хүртэлх 30 жилд ОХУ-тай нийт 25.9 тэрбум ам.долларын худалдаа хийснээс 23 тэрбум буюу 89% нь импорт байна. Тус улсаас импортоор авч байгаа шатахуунд жилд тэрбум гаруй ам.доллар зарцуулж байна.

Харин экспорт дунджаар нийт гадаад худалдааны 11 хувийг эзэлж байна.

2020 онд л гэхэд 1.5 тэрбум долларын худалдаа хийж, 1.4 тэрбум долларын алдагдал хүлээжээ. Тухайн жилд Монгол Улсын ОХУ-д хийсэн экспорт худалдааны 3.9 хувийг эзэлжээ. 

(сая ам.доллар)

1990-2020 он

ОХУ-тай хийсэн гадаа худалдаа

25877.4

Экспорт

2860.3

Импорт

23015.7

Алдагдал

20155.4

Энэ 30 жилд ОХУ-тай хийсэн гадаад худалдааны алдагдал 20 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. 

ОХУ дангаараа Монгол Улсад татвар ногдуулдаггүй, өөрөөр хэлбэл, Монгол Улс ОХУ-д бараа бүтээгдэхүүн экспортлоход Евразийн гаалийн бүсэд нэвтэрч байна гэсэн үг.

ОХУ, Казахстан, Беларусийн төрийн тэргүүн нар 2014 оны тавдугаар сарын 29-нд Алма-Атад уулзахдаа хуучин гаалийн холбоог өргөтгөх замаар Евразийн эдийн засгийн холбоог байгуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд үүнд Армен, Киргиз улсууд 2015 онд нэгдсэн бөгөөд Монгол Улс 2015 оноос Евразийн комисстой хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн байна.

Үүнээс гадна Евразийн эдийн засгийн холбоо нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудад үйлчилдэг тарифын хөнгөлөлт буюу GSP хөнгөлөлтийн тарифыг манай улсад олгодог. Монгол Улс хөгжиж буй орон гэдгээрээ нэн тааламжтай тарифыг ашиглах бөгөөд үүнээс 25 хувийн хөнгөлөлт эдэлдэг байна.

ОХУ-д буюу Евразийн эдийн засгийн холбооны гаалийн тариф нь Монгол Улсаас экспортлох бүтээгдэхүүн бүрд ялгавартай байна. Үүн дээр НӨАТ нь 20 хувь байдаг ба үүнийг тухайн худалдан авагч төлдөг.

Тиймээс Монгол Улс ОХУ-д хамгийн түгээмэл экспортолдог зарим бараа бүтээгдэхүүний татварын хэмжээг тооцож үзье.   

  • Адууны хөлдөөсөн махыг ОХУ-д экспортлоход ЕАЭЗХ-ны гаалийн тарифын дагуу 15%-ийн татвартай. Энэ бүтээгдэхүүн нь GSP-ийн жагсаалтад орсон тул дээрх 25%-ийн хөнгөлөлт тооцогддог тул нийт төлөх татвар 11.5% болж буурдаг байна.

  • Жонш, зэсийн баяжмал зэрэг нь GSP-ийн жагсаалтад хамаардаггүй. Харин ЕАЭЗХ-нд гаргах татвар нь зэсийнх 3% бол жоншных 10% байна.

  • Хонины ноос болон нэхмэл даавуун бүтээгдэхүүнүүдийн татвар 3-10% байдаг ба GSP-ийн хөнгөлөлт тооцогдохоор 2.25-8.7% болж буурдаг байна.

  • Хивсэнд ногдуулах татварыг м2 тутамд 0.25 евро гэж тооцдог бол 80 градусаас доош агуулгатай архи, согтууруулах ундааны литр тутамд 1.5 еврогийн татварыг ногдуулдаг байна.

ОХУ-ын хэрэгжүүлдэг, Евразийн эдийн засгийн холбооны татварын энэхүү систем нь бусад улсад ч ижил мөрдөгддөг болохыг эдийн засагч Д.Адьяасүрэн тайлбарлалаа.

Энэ мэтчилэн 10 мянга орчим бүтээгдэхүүн тус бүрийн тарифын хувь хэмжээ ялгаатай ажээ.

Иймд дээрх мэдээлэл нь дэгсдүүлсэн, ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалж: factcheck.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 41 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 49 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 58 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 19 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 20 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 25 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 52 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 12 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top