x

Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол цэргийн өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүллээ.


Монгол Улсын нийт иргэддээ болон Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний ахмад дайчид, зорилго нэгт алба хаагчид Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье!

Монгол цэргийн өдөр бол эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг биелүүлж яваа эрхэм хамтран зүтгэгч Та бидний баярын өдөр төдийгүй улс орны тусгаар тогтнолын үнэ цэн, Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг иргэд, түмэн олондоо сурталчлан таниулах, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг цэрэг эрс, эх оронч охид хөвгүүдийнхээ алдар гавьяаг дурсах, алдаршуулан мөнхжүүлэх бахархал хүндэтгэлийн өдөр байдаг.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан 3 дугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд 2011 оноос хойш “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж байна.

Бид орчин үеийн техник, технологийн ололт, шийдлийг цэргийн хэрэгт нэвтрүүлж Зэвсэгт хүчнийхээ инженер-техникийн ажилтнуудын хүчээр зарим төрлийн байлдааны болон хөнгөн хуягласан, тусгай зориулалтын техникүүд, нисгэгчгүй нисэх хэрэгсэл болон богино долгионы дунд чадлын радиостанцыг амжилттай зохион бүтээж, зэвсэглэлд хүлээн авлаа.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 онд Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар байгуулагдаж, бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын барилга, Тавантолгой түлш ТӨҮГ-ын түүхий эдийг тээвэрлэх, Хөвсгөл нуурын байгаль экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, Замын-Үүд боомтын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг стратегийн бүтээн байгуулалтад болон улс орон, нийслэл хотын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Богдхан төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон бусад томоохон бүтээн байгуулалтын ажлуудад Зэвсэгт хүчний үүрэг оролцоо онцгой ач холбогдолтой юм.

Монгол цэрэг НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд энхийг сахиулах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэх, энхийг сахиулагчдын үйл хэргийг алдаршуулах, Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Түргэн байрлах хүчний рот, Инженерийн рот, Цэргийн хээрийн II шатны эмнэлгийг шинээр бэлтгэж үүрэг гүйцэтгүүлэх зэрэг томоохон ажлууд хүлээгдэж байна.

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон үе үеийн ахмадууд, нийт алба хаагчдадаа “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээг дахин дэвшүүлж, цаашдын ажил, албанд нь арвин их амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхнийг Бүх цэргийн Их хар сүлд мөнхөд ивээх болтугай!

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 50 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 0 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top