x

Л.Энх-Амгалан: Би бичлэгийг үзсэн, үнэхээр хүүхэд зодсон. Багшийг өрөвдөөд байх шаардлага байхгүй

Эн сарын 15-ны орой Нийслэлийн 97-р сургуулийн хоёрдугаар ангийн сурагч охины ээж цахим хуудаснаа "ангийн багш нь охиных нь гарыг улайж, хавдтал нь цохисон" гэх мэдээлэл нийтэлсэн. Улмаар энэ асуудал олон хүний анхааралд өртөж, цахим орчинд хэлэлцүүлэг өрнүүлж байна. 

Мөн 97-р сургуулийн Ёс зүйн хороо өчигдөр хуралдаж тухайн багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Багш Л.Цэрэнбадам долоон настай охиныг алгадсан гэдгээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан байна. Тэрээр охиныг "нэг удаа цохисон" гэх ба хохирогч сурагч охин ч мөн "багш нэг удаа цохисон" гэж хэлсэн байна.

Тэгвэл тухайн охинтой нэг ангид өнгөрсөн жил хамт сурч байсан хүүхдийн ээж tsahiur.mn сайтад хандан тухайн охины аав нь түүнийг зоддог байж болзошгүй гэсэн мэдээлэл өгчээ.

Тэрээр "Тухайн хэрэгт холбогдоод буй багш 1-р ангийнхаа хүүхдүүдийн унших чадварыг сайжруулахын тулд хичээлийн дараа авч үлдэн "үеээр уншуулах" дасгал хийлгэдэг байсан. Тэр үеэр багшдаа зодуулсан гэх сурагчийг авч үлдэн уншуулж байхад түүний ээж, дүүг нь тэврэн ирж байсан. Дүү нь уйлж байсан учраас багш нь "за, гэрт нь сайн уншуулаарай" гээд гаргасныг би тод санаж байна. Тэр үед багш "Охины биен дээр янз бүрийн улайсан толбо үүсээд байна, охиноос асуухаар "аав зодсон" гэж хэллээ. Аавд нь хүүхэд битгий зодоод бай гэж хэлээрэй" гэх үгийг хэлж байсан. Тэгэхэд ээж нь юу ч хэлэлгүй охиноо аваад гарсан" гэжээ. 

Харин болоод буй асуудлаар өнөөдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан тайлбар мэдээлэл хийв. 

Тэрээр "2022 оныг БШУЯ "Ёс зүйн" жил болгон зарласан. Яагаад ингэж зарлах болсон шалтгаан бол сургуулийн орчинд гадуурхалт, дээрэлхэлт их байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн орчинд ийм асуудлууд үргэлж гарч байгаа. Үүнийг бид нар харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрөөж болохгүй. Цаашдаа бид багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд гаргаж ирж тавих болно. 

Тухайн багш 30 жил ажилласан туршлагатай, зөвлөх багш байсан. Гэвч энэ үйлдийг бид хэрхэвч зөвтгөж болохгүй, хариуцлага тооцох ёстой. Нэг талаасаа багш нар ачаалал ихтэй, цалин өндөр авах ёстой гэх боловч нөгөө талаасаа хүүхдийн хувь заяаг шийдвэрлэж буй чухал ажил тул бид үүрэг, хариуцлага шаардаж ажиллах болно. Цаашдаа багш нартаа хүмүүнлэг, сэтгэл зүрхний боловсрол олгох тал дээр анхаарах болно. Өнөөдрийн хүүхдийг өчигдөрийн арга зүйгээр сургах юм бол тэр хүүхдүүдийн ирээдүйг хулгайлж буй гэмт хэрэг болно" гэлээ. 

Мөн тэрээр "Нийгмийг харахад хоёр хуваагдсан байх шиг байна. Нэг тал нь багшаа өмөөрөөд, нөгөө тал нь багшийг буруутгаж байх шиг байна. Үүнийг ард түмэн үнэн мөнөөр нь шүүх ёстой. Би бичлэгийг нь үзсэн. Үнэхээр хүүхэд зодсон. Зодох зодохдоо нилээн хүнд хэлбэрээр зодсон бичлэг байгаа юм байна лээ. Өрөвдөөд байх шаардлага байхгүй. Энэ явдал гашуун ч гэсэн цаашдаа сургамж болох ёстой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 41 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 49 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 59 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 19 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 20 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 25 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 52 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 12 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top