x

Хөдөө аж ахуйг дэмжих 3 хувийн хүүтэй 400 тэрбумын зээл олгоно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

"Атрын дөрөвдүгээр аяныг өрнүүлэх шийд гаргалаа. Өнөөдрийн хуралдаанаар хүнсний ногооны үйлдвэрлэл дэмжих тухай чухал шийдвэрүүдийг  гаргасан. Тухайлбал, хүнсний ногоо тариалалтын намрын дүнгээр стандартын шаардлага хангасан ил тариалалтад тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр боллоо. Мөн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг нэгжүүдэд эрчим хүчний төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх хугацааг аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 01-н хүртэл сунгаж өглөө. Цагийн хувьд 18.00-06.00 болгосон.

Түүнчлэн 2022 оны хаврын тариалалтад зориулж улсын төсвөөр худалдан авсан таримлын үнийг 80 хувь хөнгөлөлттэй олгох шийд гаргасан. Хаврын тариалалт, намрын ургац хураалтад 22.5 мянган тонн шатахуун шаардлагатай. Үүнийг мөн 50 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох шийд гаргалаа.

ЗЭЭЛЭЭС ГАДНА ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ШАТАХУУНЫ ДЭМЖЛЭГ ОЛГОНО

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас энэ жил 13.8 тэрбум төгрөгийн дэмжлэг гаргана. Өнгөрсөн жилийн ургац хураалтаар 567 мянган тонн үр, тариа хурааж авсан. Үүнээс борлуулагдаагүй 50 мянган тонн үр, тариа үлдсэн. Түүнийг хаврын тариалалт эхлэхээс өмнө нөөц бүрдүүлэх болсон. Ингэснээр хаврын тариалт хугацаандаа эхэлнэ. Малчдад зориулсан хөдөө аж ахуйн зээл гаргасан байгаа. Нийт 400 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй зээлийг хөдөө аж ахуйн салбарт олгох шийдвэр Засгийн газраас гаргасан. Газар тариалангийн 100 тэрбум төгрөгийн зээл олгоно.

Нэг онцлог нь хүнсний ногоочдод 50 тэрбум төгрөг, ноос бэлтгэлд 25 тэрбум, арьс ширний бэлтгэлд 15 тэрбум төгрөг, ноолуурын үйлдвэрийн түүхий эд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх 150 тэрбум төгрөгийг дэмжлэг болгож гаргалаа. Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүү болох 7.5 хувийг төлөх шийд гарсан байгаа.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд малын хөлийн татварт нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн тогтоолыг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар боллоо. Нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж тогтсон.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top