x

Н.Тэмүүлэн: Улсын Ерөнхий прокурорыг шалгаж байгаа гэх мэдээлэл худал

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн сүүлийн үед анхаарал татсан хэргүүд дээр тодруулга өглөө.

-АТГ өнгөрсөн долоо хоногт 16 объектод нэгжлэг хийсэн байна. Энэ объектууд нь Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой юу?

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 4 хэрэгт 16 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. Үүн дотор Хөгжлийн банктай холбоотой хэрэгт хамааралтай объект байгаа. Хөгжлийн банкны асуудлыг шалгахаар мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа тухай өмнө нь мэдэгдсэн. Энэ ажлын хэсэг ажлаа эрчимтэй хийж байгаа. Мөрдөгч хэргийн нотлох эд мөрийн баримт, бичмэл нотлох баримт, эд зүйл байна гэх хангалттай үндэслэл байвал тэдгээрийг илрүүлэхээр прокурорын зөвшөөрлийг үндэслэн нэгжлэг хийдэг. 

АТГ байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой олон нийтэд өгч болох мэдээлэл буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлүүлэлт, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг, прокурор, шүүхэд шилжүүлсэн хэргийн тоон мэдээллийг өгдөг. Харин гэмт үйлдэл, мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, явц, тогтоогдсон нөхцөл байдал буюу үр дүнг нууцлахыг хуулиар тогтоосон байдаг. Ийм учраас нэгжлэгийн явцад ямар баримт олдсон, нуугдмал ямар эд хөрөнгийг илрүүлэн битүүмжилсэн гэх зэрэг илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

-МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг шалгаж байгаа гэдэг нь үнэн үү? Баривчилсан тухай мэдээлэл яваад байна.

-Уг албан тушаалтныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа нь үнэн. Баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, гадуур шалгаж байгаа. 

-Цахим мэдээллийн орчинд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг бусдаас 2 сая ам.доллар авч байгаад үйлдэл дээрээ баригдсан боловч АТГ шалгаагүй нуусан гэх мэдээлэл яваад байна. Энэ үнэн үү?

-Энэ бол бодит бус, худал ташаа мэдээлэл байна. АТГ-т одоогоор Улсын Ерөнхий прокурортой холбоотой шалгагдаж байгаа асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

Гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа заавал явагдах ёстой. АТГ-ын хувьд үйлдэл дээр нь бариад шалгахгүй орхисон, орхигдуулсан ямар ч асуудал байхгүй. Түүхэндээ ийм зүйл байгаагүй. 

Иргэд ямар нэгэн мэдээллийг аливаа хэлбэрээр олон нийтэд мэдээлэхдээ мэдээллийн эх сурвалжийг сайтар нягталж үзэх шаардлагатай байна. Үүний улмаас нийгэмд шүгэл үлээх бус нөгөө талаараа Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж болзошгүй нөхцөл байдал үүсдэг гэдгийг анхааруулъя.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 0 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top