x

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг таниулах уулзалт боллоо

Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Дипломат төлөөлөгчийн газрын консулын асуудал эрхэлсэн албан хаагчдыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагаа, шинээр нэвтэрсэн үйлчилгээг таниулах, мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого ба эрх зүйн орчны танилцуулга” уулзалт, зөвлөгөөнийг өчигдөр зохион байгууллаа.

Уулзалт, зөвлөгөөнд Монгол Улсад суугаа 28 улсын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцсон бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраас хэрэгжүүлж буй цахим шилжилт, Монгол Улсын цахим виз, виз, оршин суух зөвшөөрөл, гадаадын иргэдийн гаргаж буй зөрчил, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно гэж заасан байдаг. Үүний дагуу тооцож үзвэл манай улсад 100 мянга орчим гадаадын иргэн оршин суух боломжтой ч дунджаар байнга буюу жилийн дөрвөн улиралд 17-18 мянган иргэн удаан хугацаагаар оршин суудаг баримт байдаг.

Эдгээр иргэд нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт батлагдахаас өмнө буюу 2020 оноос өмнө Элчин сайдын яамд, Дипломат төлөөлөгчийн газруудад өөрийн биеэр очиж виз мэдүүлдэг байсан. Мөн Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух тохиолдолд визийн зөвшөөрлөө илгээхээс эхлээд оршин суух зөвшөөрлөө авах хүртэл Гадаадын иргэн, харьяатын газарт 5-6 удаа заавал биечлэн ирдэг байсан зэргээр багагүй хүндрэлтэй тулгарч байсан.

Тэгвэл одоо хэрэгжиж буй хуулийн өөрчлөлт, цахим шилжилтийн хүрээнд гадаадын иргэдэд илүү амар хялбар, хүндрэл, чирэгдэлгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Цаашид ковидын дараах эдийн засгийг сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулагч, хөдөлмөр эрхлэгч, жуулчдыг татах чиглэлээр та бүхэнтэй илүү нээлттэйгээр хамтран ажиллана" гэв.

Мөн гадаадын иргэд Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл хэрхэн авах, ямар төрлийн оршин суух зөвшөөрлийн ангиллыг сольж болох талаар тодорхой ойлголтгүйн улмаас эрх ашиг нь хохирсон тохиолдолд цөөнгүй гарсан байна. Тиймээс Элчин сайдын яаманд ирсэн гадаадын иргэдийн хүсэлтийн дагуу албан байдлаар хандахаас гадна шаардлагатай үед шууд холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах боломж нээлттэй гэдгийг тодотголоо.

Уулзалтын үеэр гадаадын иргэдийн гаргаж нийтлэг зөрчил, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, виз, оршин суух зөвшөөрөл хүсэх анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчид өөрийн орны иргэдэд тулгамдсан асуудлаа тодруулж, мэдээлэл зөвлөгөө авсан юм.

Мөн уулзалтын төгсгөлд Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 43 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 21 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 22 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 27 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 54 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 14 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top