x

Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулж, шахмал түлшээр хангана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. 

Хурлаар Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 2020 оны 189 дүгээр тогтоолыг шинэчлэх саналыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр танилцуулав.

Улмаар Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийн найман хороог хамруулж, сайжруулсан түлш хэрэглэдэг болгох саналыг гаргалаа. Учир нь Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт хийсэн агаарын чанарыг тодорхойлох хэмжилтээр PM 2.5 тоосонцор агаарын чанарын хүлцэх хэмжээнээс 8.2 дахин их гарчээ. Мөн тус дүүргийн ЗДТГ болон иргэдээс 2019 оноос хойш Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах саналыг удаа дараа гаргасан байна. Иймээс Налайх дүүргийн найман хорооны 7226 өрхийг энэхүү бүсэд хамруулж, сайжруулсан шахмал түлшээр хангах асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Дээрх өрхүүд жилдээ 21.678 тонн сайжруулсан түлш хэрэглэх тооцоо гарчээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Нэргүй  “Налайх дүүргийн төвийн хэсэгт 5000 орчим айл өрх бий. Тэдгээр өрхүүдийн түлшний хэрэглээ 10-15 мянган тонн гэсэн тооцоо байна. Шахмал түлшний үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллавал 3-4 хоног ажиллаад энэ түлшийг хангах боломжтой. Зөвхөн Налайх дүүрэг гэлтгүй Багануур, Багахангай дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд оруулахад Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар санаачилгатай ажиллах хэрэгтэй. Ирэх жилийн агаарын бохирдлын асуудалд одооноос ач холбогдол өгөх шаардлагатай байна” хэмээв.

Зөвлөлийн гишүүд хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор асуулт асууж, санал хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболдод даалгав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 44 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 53 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 2 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 22 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 23 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 28 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 55 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 15 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top