x

“Нүүдэл суудал: Хотжилт ба цэргийн стратеги” номын нээлт боллоо

Хотын дарга Д.Сумъяабазар “Нүүдэл суудал: Хотжилт ба цэргийн стратеги” номын нээлтэд оролцлоо. Тус ном нь өнөөгийн дэлхий ертөнцийн өөрчлөлт, иргэдийн хот дагасан төвлөрөл, тэдгээрийг дагасан асуудлын стратеги, шийдэлд шинэлэг байдлаар хандах хэрэгцээг харуулахыг зорьсон бүтээл юм. Уг бүтээлд ирээдүйн хотууд, тэдгээрийн мөргөлдөөн, хүн ам, хотжилт, далайн эрэг орчмын суурьшил, харилцаа холбоо зэрэг хэд хэдэн томоохон мега трендийн бий болгож буй сорилт, боломжуудыг нэгтгэж өгчээ.

Нийслэлийн удирдлагууд хотжилт дагасан хүн амын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад бүхий л талаас нь онцгой анхаарч байгаа. Тиймээс ил асуудалд шинэлэг байдлаар хандахад судалгаа, шинжилгээний үндэслэлтэй, баримт, нотолгоог агуулсан уг бүтээл нь чухал нөлөөтэй юм. Австралийн цэргийн стратегич Дэвид Килкүллэний тус номыг Хошууч генерал, профессор Я.Чойжамц болон түүний хүү Ч.Ариунбат нар монгол хэлнээ хөрвүүлэн, уншигчдын гарт хүргэж байгаа аж.

Хотын дарга Д.Сумъяабазар “Бид ном уншиж байж өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цаглабар дахь хүн төрөлхтний хөгжлийн үе шатуудыг судалж, мэдэн, түүнээсээ суралцаж, мэдлэгээ зузаатгах учиртай. Түгжрэл, төвлөрөл бол нүд ирмэхийн зуур шийдэгдэх асуудал биш. Аливаа зүйлд судалгаа, шинжилгээний үндэслэлтэй хандах учиртай. “Нүүдэл суудал: Хотжилт ба цэргийн стратеги” номд хүн амын төвлөрөл, хотжилттой холбоотой асуудлыг судалгаа, шинжилгээний үндэслэлтэй, чухал баримт нотолгоотойгоор  оруулсан. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах ажилд салбар салбартаа хичээн, хамтран зүтгэцгээе” хэмээсэн юм.

Харин номын орчуулагчаар ажилласан Хошууч генерал, профессор Я.Чойжамц “Хүн амын шилжилт, төвлөрөл, хотжилт, хотжилтоос үүссэн бэрхшээл сорилтууд болоод тэдгээрийг шийдэхгүй орхиход үүсэж болох томоохон сөрөг үр дагавруудыг уг номд тусгасан. Хот судлал, хүн ам судлал, аюулгүй байдлын судлал, цэргийн судлал гээд маш өргөн хүрээг хамарсан судалгаа, шинжилгээний үндэслэлтэй бүтээл гэж хэлж болно. Тус бүтээлд хүн амын өсөлтөөс үүдсэн хотжилт, хотжилтоос үүдэн үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг үр дагавруудыг шинжилсэн гэдгийг дахин онцолъё. Тиймээс төрийн болоод аюулгүй байдлын бодлого тодорхойлогчдод чух ач холбогдолтой байх болов уу гэх үүднээс энэхүү бүтээлийг орчуулан гаргалаа” гэв.

Номын нээлтэд мөн Улс төрийн зүтгэлтэн, судлаач, дипломатч, доктор Р.Болд, “Нэпко” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батбаяр /Баабар/, Төрийн соёрхолт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо тэргүүтэй эрхмүүд оролцон, үг хэлсэн юм.

Төрийн соёрхолт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо “Ном болгон өөрийн зорилтот уншигчидтай байдаг. Дэвид Килкүллэний “Нүүдэл суудал: Хотжилт ба цэргийн стратеги” хэмээх ном бол офицерууд, энхийг сахиулагчид, сонсогчид төдийгүй хотжилт, төвлөрлийн асуудалд санаагаа чилээж, бодлого тодорхойлох удирдагчид, тэдгээрийн баг хамт олны заавал унших ширээний болоод өврийн ном байх ёстой” хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 43 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 21 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 22 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 27 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 54 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 14 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top