x

Улаанбаатар хотын дугуйн зам 49.66 км-ээр нэмэгдэнэ

Нийслэлийн Замын хөгжлийн газраас нийслэлд өмнөх жил эхлүүлсэн дугуйн замын ажлыг үргэлжлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Улаанбаатар хот нийтдээ 90 орчим км дугуйн замтай. Энэ жилийн хувьд 49.66 км дугуйн замыг хоёр багц ажлын хүрээнд хийж гүйцэтгэх юм.

33.9 км дугуйн замын гүйцэтгэл 80 хувьтай байна

Эхний багцад Яармагийн гүүрнээс Налайхын авто зам хүртэлх 17.3 км, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын чиглэлийн уулзвар хүртэл 16.6 км дугуйн замын ажил багтжээ. Тус замын гүйцэтгэгчээр “Дабелью Экс Пи” ХХК шалгарсан бөгөөд одоогийн байдлаар Яармагийн гүүрнээс Налайхын авто зам хүртэл замын нэг талаар 2.4 м өргөнтэй, 17.3 км, Ургах наран хорооллын урд уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх 1.2 м өргөн 11.6 км дугуйн замыг авто замын зорчих хэсгийн хоёр талаар, нэг метр өргөн явган хүний замын хамт бүрэн тавьжээ. Мөн Оргил худалдааны төвөөс Налайх-Чойрын уулзвар хүртэл нэг талдаа 1.693 км-т гурван метр  өргөн унадаг дугуйн болон явган хүний  замын хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Энэхүү багц ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

15.76 км дугуйн замын гүйцэтгэл 30 хувьтай байна

Унадаг дугуйн замын хоёр дахь багц ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна. 15.76 км тус дугуйн замыг “Драгон бридж” ХХК, “МАЗ” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж буй. Одоогийн байдлаар МУБИС-аас Офицеруудын ордон хүртэл 3500 метр, Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлд 1150 метр, Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэл 1500 метр асфальт бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Эдгээр байршилд хэвтээ тэмдэглэгээний ажлыг хэсэгчлэн хийсэн байна. Хоёр дахь багц ажлын хүрээнд дугуйн зам тавих байршлуудыг танилцуулъя.

  • Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км, дугуйн замын өргөн 2.4 метр

  • Монгол Улсын Боловсролын их сургууль /МУБИС/-ийн урд уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх 1.5 км дугуйн замын өргөн 2х1.5 метр

  • Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.7 км дугуйн замын өргөн 2.5 метр

  • Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуух дугуйн зам 2.36 км дугуйн замын өргөн 2.5 метр

  • Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.3 км дугуйн замын өргөн 2х1.5 метр

  • Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.2 км дугуйн замын өргөн 2х1.5 метр байхаар тус тус төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 44 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 53 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 2 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 22 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 23 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 28 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 55 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 15 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top