x

Бага насны хүүхдэд эмчийн зааваргүйгээр эмчилгээ хийх нь аюултай!

Ханиад томуу болон бусад амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар авч явахгүй байхын дээр өвдсөн хүүхдийг бусдаас тусгаарлах, маск зүүлгэж, гарыг нь сайтар угаалгах зэргээр гэрийн нөхцөлд халдвар хамгааллын дэглэм сахиж заншихыг эмч, мэргэжилтнүүд сануулж байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөхөөс гэрийн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч З.Ганчулуун дараах зөвлөгөөг өглөө.

-Томуу, томуу төст өвчин бол амьсгалын замаар өвчилдөг вирусийн халдварт өвчин. Амьсгалын замын халдварт өвчний хувьд вакцинтай дүйцэхүйц урьдчилан сэргийлэлт бол өвдсөн хүүхдээ тусгаарлах, маск зүүлгэж занших, гараа сайтар угаах, олон хүнтэй газраар хүүхдээ дагуулж явахгүй байх. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ олон нийтийн газраар авч явахгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хүүхдэд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 2-3 хоног цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй, гэрт нь асрахад анхаарах нь зөв.

-Хүүхдүүд цэцэрлэг, сургуулиас халдвар авч байна гэсэн үг үү?

-Хаврын улирал бол томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үе л дээ. Урьд өмнөх жилүүдэд ч арванхоёрдугаар сараас гуравдугаар сарыг дуустал томуу дэгдэж байсан. Харин сүүлийн хоёр жилийн хувьд хүмүүс гэрийн дэглэмд байсан тул томуугийн дэгдэлт харьцангуй бага байсан. Энэ хаврын хувьд сургууль, цэцэрлэг хэвийн ажиллаж эхэлсэн. Энэ бүхэнтэй холбоотойгоор улирлын томуу дэгдэж, цэцэрлэг, сургуульд явдаг хүүхдүүд нь гэртээ байгаа багачуудаа халдварлуулж байна.

-Ой хүрээгүй, бага сартай нялх, нярай хүүхдүүд өвдөх нь элбэг байна гэсэн. Нялх хүүхэдтэй хүмүүс юунд анхаарах ёстой вэ?

-Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ягаан дэвтэр/-ийн 36 дугаар хуудсанд ямар тохиолдолд эмнэлэгт хандах  талаарх зөвлөмж бий. Тэрхүү зөвлөмжийн дагуу хүүхдээ ажиглах учиртай. Амьсгалын замын халдварын хүндрэлийн үед хүүхдийн амьсгал олшрох, амьсгалах үед шуугиант болон хяхтнах чимээ гарах, саадтай амьсгалах, хэт өндөр халуурах, удаан хугацаанд халуурах, уусан болгоноор бөөлжих, халуураагүй үедээ унтаарах зэрэг аюултай ерөнхий шинжүүд илэрвэл эмч, эмнэлэгт хандана. Аюултай ерөнхий шинж илрээгүй тохиолдолд гэрийн нөхцөлд асарч тойлох нь зүйтэй. Халууныг зөв буулгаад өөрийнх нь аяга халбагаар хооллож, цаг тутамд халуун бүлээн шингэн уулгах, тухтай унтуулж амраах зэргээр 2-3 хоног асрах шаардлагатай. Ээж, аавууд хүүхдээ ганц нэг ханиах, бага зэрэг халуурах үед яаран эмнэлэгт хандах нь элбэг байдаг. Яаран эмнэлэгт ирснээр хүүхэд нэмж вирусээр халдварлах нөхцөл болох нь бий. Тиймээс ханиад томууны хөнгөн өвчлөлийн үед хүүхдийг хэрхэн асрах мэдлэг, мэдээлэлтэй болох хэрэгтэй байна.

-Гэрийн нөхцөлд асарна гэхээр хүмүүс эмийн сангаас эм, тариа дур мэдэн авч хэрэглэх нь бий. Ингэж эмчилгээг дураараа хийх нь ямар үр дагавартай вэ?

-Эм, тариаг дур мэдэн хэрэглэх, ялангуяа бага насны хүүхдүүдэд эмчийн зааваргүйгээр эмчилгээ хийх нь аюултай гэдгийг эцэг эхчүүд мэддэг болсон. Харин сүүлийн үед ханиад хүрэх болгонд утлага эмчилгээг гэрийн нөхцөлд хийх тохиолдол элбэг байна. Шуугиант амьсгал илрээгүй үед утлагат эмчилгээ хийх нь хүндрэл учруулах эрсдэлтэй. Тиймээс амьсгалах үед цээж нь хонхолзох, шуугиантай амьсгалах зэрэг шинж тэмдэг илэрч буй эсэхийг ажиглаж, ямар ч эмчилгээг эмчийн зааврын дагуу хийгээрэй гэж зөвлөе.

-Саяхнаас менингит өвчин бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Танай эмнэлэгт энэ өвчнөөр өвдсөн тохиолдол гарсан уу. Менингит өвчин халдвартай юу, энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Менингитийн үүсгэгч олон янз байдаг.  Вирус, бактерийн улмаас хоёрдогчоор менингит буюу тархины бүрхүүлийн үрэвсэл үүсэх  нь олон. Жилд цөөнгүй хүүхэд манай эмнэлэгт энэ өвчний улмаас хэвтэн эмчлүүлдэг. Эрт оношлогдсон тохиолдолд бүрэн эдгэрдэг өвчин. Менингококкоор үүсгэгдсэн менингит өвчний нэг тохиолдол манай эмнэлэгт бүртгэгдсэн. Бусад дүүрэгт ч мөн бүртгэгдсэн учир салбарын яамнаас сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасан байсан. Менингит амьсгалын замаар халдварладаг. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд өмнө хэлсэнчлэн олны хөлийн газраар хүүхдээ авч явахгүй байх, өвдсөн үед тусгаарлах, гараа сайтар угаах зэрэгт анхаарах шаардлагатай.

-“Ковид-19”-өөс шалтгаалан хүүхдүүдийн дархлаа суларч байгаа. Дархлааг хэрхэн дэмжих вэ. Томуугаас сэргийлэх вакцин хэр үр дүнтэй байна вэ?

-Хүүхдийг аль болох эрт унтуулах, дэлгэцээс хол байлгах, нэг удаад 2-3 цагаас илүү хугацаагаар дэлгэц ширтүүлэхгүй байх, шим тэжээлтэй хоол, унд өгөх   зэрэг нь дархлааг унагахгүй байх хамгийн наад захын асуудал. Улирлын томуугийн дэгдэлт арванхоёрдугаар сараас гуравдугаар сарыг дуустал үргэлжилдэг. Тиймээс томуугаас сэргийлэх вакцин, сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж заншвал томуу, томуу төст өвчнөөс сэргийлж чадна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Ази, Номхон далайн орнуудад ямар вакцин үр дүнтэй байгааг судалж мэдээлдэг. Тиймээс ХӨСҮТ болон бусад эрүүл мэндийн байгууллагаас явуулж буй дархлаажуулалтад хүүхдүүдээ хамруулах нь зүйтэй юм. Вакцин хийлгэсэн хүүхдүүд өвдсөн ч хөнгөн өвддөг. Хавар, намрын улиралд их хэмжээний суулгалт үүсгэдэг ротовирусээр хүүхдүүд  өвдөх нь элбэг болсон. Ротовирусээс  урьдчилан сэргийлэх уудаг вакциныг эм ханган нийлүүлэх байгууллагууд санал болгож байгаа. Түүнийг хэрэглэхэд буруудах зүйлгүй. Түүнээс биш дархлааг эм, тариагаар сэргээх, дэмжих нь оновчтой биш.


Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 165 ортой ч өнөөдрийн байдлаар 346 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Улирлын томуугийн дэгдэлтээс үүдэн ачаалал эрс нэмэгджээ. Эмч, сувилагч хүрэлцээгүйгээс цаашид мэргэшигч эмч нарыг дайчлан ажиллуулахаар болсон байна. Эмнэлгүүд ачаалалтай, өвчлөл их байгаа нөхцөлд эцэг эхчүүд хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд анхаарах нь чухал байна. Томуугийн хөнгөн хэлбэрээр өвдсөн үед яаран эмнэлгээр авч явж хүндрүүлэх тохиолдол байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 43 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 21 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 22 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 27 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 54 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 14 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top