x

Азийн наадам: Монголчууд 22 медальтайгаар 17 жагсч байна

"Жакарта-Палембанг 2018" Азийн Спортын наадмын самбо, жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн манай тамирчид өчигдөр 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл нийт 6 медаль зүүлээ.

Самбо бөхийн эрэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд өрсөлдсөн Ш.Эрдэнэбаатар шигшээ барилдаанд Казахстаны Баглан Ибрагимд ялагдаж мөнгөн медаль зүүсэн бол эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд Г.Наранцэцэг аваргын алтан медаль зүүж, түүнтэй шигшээ барилдаанд өрсөлдсөн Б.Ойдовчимэд мөнгөн медаль хүртжээ.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд өрсөлдсөн Ө.Дүүрэнбаяр Өмнөд Солонгосын Ким Сун Минд, -90 кг-ийн жинд барилдсан Г.Алтанбагана Өмнөд Солонгосын Гвак Дон Ханд тус тус ялагдаж мөнгөн медаль зүүцгээсэн байна.

Харин -100 кг-ийн жинд Л.Отгонбаатар Тажикистаны Сайджалол Сайдовыг цэвэр ялж хүрэл медаль зүүлээ.

Жүдогийн төрөл өнөөдөр багийн тэмцээнээр өндөрлөнө. Харин Самбогийн -90 кг-ийн жинд өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Х.Цагаанбаатар өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн -68 кг-ийн жинд Ц.Батцэцэг, М.Даваасүрэн нар барилдана.

Мөн манай боксын 60 кг-ийн Э.Цэндбаатар, 64 кг-ийн Б.Чинзориг нар Хятад, Тайландын боксчдыг тус тус ялж мөнгөн медалийн болзол хангасан.

Тэд өнөөдөр үдээс хойш 15:45 цагаас эхлэн алтан медалийн төлөө өрсөлдөх юм.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын баг тамирчид 4 алт, 8 мөнгө, 10 хүрэл, нийт 22 медальтайгаар Азийн Наадамд оролцогч нийт улсуудаас 17 дугаарт жагсч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 35 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 50 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 3 цаг 3 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 3 цаг 12 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 25 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 44 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 51 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top