x

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх албан даалгавар хүргүүлэв

Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас унаж, үерийн улмаас авто зам, гүүрийн эвдрэл их гарч байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн онд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймагт захиалагч болон бусад байгууллагатай хамтран шаардлагатай арга хэмжээ авч ажилласнаар эрсдэлийг өмнөх жилүүдээс 3.8 хувиар бууруулж ажилласан билээ.

Ихэнх нутгаар цаг агаар дулаарч, гол мөрөн, нуур, гуу жалга, шуудуунд хуримтлагдсан цас хайлж, шар усны үерт өртөх эрсдэл нэмэгдэж байна. Иймээс авто зам, замын байгууламжийн эзэмшигч, хариуцагч аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас албан даалгавар хүргүүллээ.

Албан даалгаварт:

  • Авто замын үерээс хамгаалах далан, ус зайлуулах сувгийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хог хаягдлыг цэвэрлэх, шуудууг сэргээн засварлах

  • Голын голдрилын хэсэгт байрлах гүүрийн тулгуурт мэргэжлийн байгууллагаар мөс зүсэгч байршуулах, цөн түрэлтээс хамгаалах арга хэмжээ авах

  • Олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч аж ахуйн нэгжүүд засвар арчлалтад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хүн хүчийг бэлэн байлгах

  • Авто замын тухай хуулийн 23.3.2-т заасны дагуу авто замаар зорчигч иргэдээс замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаарх мэдээллийг авч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд тогтмол хүргэх

  • Шар усны үерийн улмаас эвдэрсэн авто зам, гүүр болон мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг гаргах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах

  • Авто зам, гүүрээр даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, хориглох тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах зэрэг ажлыг авто замын засвар арчлалт хариуцсан болон авто тээврийн бусад байгууллагатай хамтарч гүйцэтгэх

  • Хот суурин газрын үерээс хамгаалах далан, ус зайлуулах суваг шуудууны бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, шаардлагатай хэсэгт засвар хийх, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх талаар тодорхой заалтуудыг тусгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 3 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 7 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 9 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 42 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 18 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 5 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 26 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 3 цаг 35 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 44 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 3 цаг 56 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 4 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 8 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 12 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 16 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 4 цаг 51 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top