x

Барилга байгууламжийн ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулах тухай зөвлөмжийг хүргэж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас өмнөх жилүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч нар орон сууц, албан контор, ажлын байрандаа засвар үйлчилгээ хийх явцад барилгын даацын болон тусгаарлах хануудыг нүхлэх, буулгах, өрөө тасалгааны төлөвлөлтийг өөрчилж талбайн хэмжээг томруулах, инженерийн шугам сүлжээг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж угсрах зэргээс шалтгаалан тэдгээрийн үндсэн хийц бүтээцэд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдал үүсч, барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг бууруулж, улмаар ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг алдагдуулж байгаа нь Монгол Улсын Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйл, “Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм”-д тавигдах шаардлагуудтай нийцэхгүй байна.

Иймд барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч нарт ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор дараах асуудлыг анхаарч ажиллахыг ЗӨВЛӨЖ байна.

1. Барилгын өмчлөгч, эзэмшигч нь барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхгүй байх;

2. Барилга байгууламжийн гадна тохижилтын зам, талбай, ногоон байгууламж, тохижилтын засвар арчлалтын ажлыг тогтмол хийж, нийт газрын 10 хувьд ногоон байгууламж төлөвлөх, авто болон явган хүний зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахгүй байх;

3. Барилгын гадна тохижилтын засвар арчлалтыг хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах;

4. Нийтийн зориулалттай орон сууцны барилгад химийн хорт бодистой харьцах, ахуйн хэрэглээнд шаардагдахаас бусад тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг болон  хурц үнэртэй материал, бодис хадгалах, худалдах, цацраг идэвхт бодис, цахилгаан соронзон орон үүсгүүр, нянгийн амьд өсгөвөр, пестицид ашиглах, даралтат сав, уурын тоног төхөөрөмж ашиглах, арьс шир, түүхий эд хүлээн авах, худалдах, саун, нийтийн халуун усны болон угаалгын газар, нийтийн бие засах газар, зориулалтын бус байранд нийтийн хоолны газар ажиллуулах, 40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргах, согтууруулах ундаа үйлдвэрлэх үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхгүй байх;

5. Үйлдвэрлэл болон олон нийт, орон сууцны барилгад шингэрүүлсэн шатдаг хий, хийн баллонт тоног төхөөрөмж, шугам сүлжээ ашиглах тохиолдолд “Хийн хангамж” БНбД 42-01-04, “Даралтат савыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийг баримтлан мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төслийн дагуу эрх бүхий байгууллагаар угсралтын ажлыг гүйцэтгүүлэх, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллах;

6. Барилгын орчны тохижилт, гэрэлтүүлгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх, барилгын нүүр талыг өөрчлөх тохиолдолд аймаг, нийслэлийн ерөнхий архитектортой зөвшилцөж, холбогдох арга хэмжээг авч ажиллах;

7. Барилга байгууламжид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, сурталчилгааны болон гэрлэн чимэглэл байрлуулах, ажлын зураг төсөл, түүний угсралт, бэхэлгээний ажлыг тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлж, барилгын хийц бүтээцэд эвдрэл, гэмтэл, хүрээлэн буй орчинд аюул осол гарахаас урьдчилан сэргийлэх;

8. Төлөвлөгөөт бус үзлэгийг гал түймэр, аадар бороо, хүчтэй салхи, угалз, цасны нуранга, үер, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, үйлдвэрлэлийн ослын ул мөр арилаагүй үед барилга байгууламжийн хийц бүтээц, бүрдэл хэсэгт тухай бүр хийж байх;

9. Барилгын дээвэр, адрын хучилт болон бусад бүтээц дээр цас мөс, хог шороо, тоосонцор болон бусад зүйлс хуримтлагдан даац хэтэрч осол гарахаас сэргийлэх;

10. Барилга байгууламжийн зоорийн давхарт хөрсний ус нэвчсэн тохиолдолд эрх бүхий мэргэжлийн байгууллагад хандаж, хөрсний уснаас хамгаалах арга хэмжээг авах;

11. Барилгын даацын хийц бүтээц болон дотор, гадна инженерийн шугам сүлжээний ашиглалтын төлөв байдалд байнгын хяналт тавих;

12. Барилгын үндсэн даацын хийц, бүтээцэд ан цав, цууралт үүссэн зэрэг ноцтой эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагад хандаж инженерийн тооцоо судалгаа хийлгүүлэх, тэдгээрийн шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох арга хэмжээ авах;

13. Барилга байгууламжид урсгал болон их засвар хийх ажлыг зохион байгуулж, засварын ажлын явцад барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг өөрчлөхгүйгээр тоноглол, төхөөрөмж  суурилуулж, үүссэн элэгдэл, гэмтлийг арилгаж ашиглалтын үеийн хэвийн ажиллагааг хангах;

14. Их засварын ажлаар барилга байгууламжийн физик элэгдэл болох гэмтсэн үндсэн хийц, бүтээцийг засварлах, чанарын элэгдэлд өртсөн зүйлсийг бүрэн сольж шинэчлэх;

15. Барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний /цахилгаан, харилцаа холбоо, дулаан, усан хангамж, ариутгах татуурга/ ашиглалтын үеийн найдвартай байдлыг хангах, тоноглол, тоног төхөөрөмж, шугам сүлжээнд аваар саатал, гэмтэл гарсан үед шалтгаан нөхцөлийг тухай бүр бүрэн тодорхойлж, түргэн шуурхай засварлах, хэвийн найдвартай ажиллагааг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, осол, аваар гарсан үед онцгой байдал болон мэргэжлийн хяналтын байгууллага, салбарын яаманд яаралтай мэдэгдэх;

16. Өмчлөгч, эзэмшигч нар цахилгаан шатны засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулах, мэргэжлийн лифтчин томилж ажиллуулах;

17. Цахилгаан шатны техникийн аюулгүй ажиллагааг хангуулахад чиглэсэн засвар үйлчилгээг сар бүр хийж, техникийн магадлалд тогтмол хамруулах арга хэмжээг авч хэвших;

18. Барилгын өргөтгөл, шинэчлэл, урсгал болон их засварын ажлын зураг төслийг эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;

19. Барилгын өргөтгөл, шинэчлэл, урсгал болон их засварын ажлыг гүйцэтгэхдээ “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-ний үндсэн дээр тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр гүйцэтгүүлж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн дагуу комисст хүлээлгэн өгсний дараа ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлэх;

20. Барилгын өргөтгөл, шинэчлэл, урсгал болон их засварын ажлын гүйцэтгэлд “Барилгын ажлын захиалагчийн дүрэм”-ийн дагуу хөрөнгө оруулагч, захиалагчаар хяналт тавиулах, далдлагдсан ажлыг ил далд ажлын акт, гэрэл зургаар баталгаажуулах, барилгын ашиглалтын хугацаанд барилга байгууламжийн баримт бичгийг баяжуулж, хадгалах;

21. Корона-вируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Онцгой комиссын  гаргасан тогтоол, захирамж, тушаал, заавар, журам, зөвлөмжийг хэрэгжүүлж, халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллахыг зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 8 цаг 21 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 9 цаг 25 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 9 цаг 30 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 11 цаг 13 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 12 цаг 31 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 38 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 12 цаг 46 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 12 цаг 55 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 13 цаг 2 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 15 цаг 6 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 15 цаг 24 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 16 цаг 38 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 16 цаг 43 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 17 цаг 42 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 17 цаг 46 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 18 цаг 10 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 18 цаг 13 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 18 цаг 16 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 18 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 18 цаг 36 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top