x

Төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтыг хот дэмжиж ажиллана

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд “Хайрхан худалдааны нэгдсэн төв” төслийг хэрэгжүүлэх “Нью фоос” ХХК-тай Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахад хувь нэмрээ оруулж буй тус бүтээн байгуулалтыг нийслэлийн зүгээс эрх зүйн хүрээнд дэмжиж ажиллах юм.

Цаашид ч төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах энэ мэт бүтээн байгуулалтын ажлыг бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаа нийслэлийн удирдлагууд илэрхийллээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх “Судалгаагаар “Нарантуул” зах руу чиглэж байгаа хөдөлгөөн түгжрэлийн 20 орчим хувийг үүсгэж байгаа гэсэн дүн гарсан. Нийслэлээс дээрх төслийг эрх зүйн хүрээнд дэмжинэ. Хотын захиргаанаас төсөв гаргахгүй. “Нарантуул” худалдааны төв, “Хүчит шонхор”, 100 айл гэсэн гурван зах руу баруун аймгаас зорьж ирэн, үйлчлүүлж байгаа иргэн олон байдаг. Тус худалдааны нэгдсэн төв байгуулагдсанаар эдгээр иргэн хотын төв рүү орохгүйгээр үйлчилгээ авах боломжтой болох юм” гэлээ.

“Нью фоос” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаатар “Хотын түгжрэлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нийслэлийн удирдлагын бодлогод энэхүү төслийн ерөнхий агуулга нийцэж байгаа. Мөн хувийн хэвшлийнхэнд ч ашиг орлого олох боломж нээгдэж байна. Тус төслийг Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нийт 28 га газарт худалдааны төв үйл ажиллагаа явуулна. Өргөн хэрэглээний болон гэр ахуйн худалдааны төв А, Б блокт байрлана. Барилгын материал, авто сэлбэг, том хэмжээний агуулах худалдааны төлөвлөлтийг мөн хийсэн. Мах, ногоо, хүнсний захыг иж бүрэн байгуулна. Төслийн хүрээнд томоохон захуудын худалдан авагчдаас судалгаа хийсэн. Судалгаанаас үзэхэд, хөдөө, орон нутгаас зорьж ирсэн хүмүүс тодорхой хувийг эзэлж байгаа. Тэдгээр иргэд заавал зах руу очих биш, энэхүү худалдааны төвөөс шаардлагатай бараа, материалаа авах боломжтой. Түгжрэл тэр хэрээр буурна. Мөн автомашины 1200 зогсоол төлөвлөсөн” хэмээв.

Нэгдсэн төвийн нийт газрын хэмжээ нь 28 га бөгөөд худалдааны төвийн барилга байгууламж 2.6 га буюу 26.000 мкв байх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 45 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 53 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 2 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 23 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 24 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 29 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 56 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 16 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top