x

Б.Лхагвасүрэн: Инфляц 2022 оны төгсгөлд бидний төсөөлөлд хүрч буурна гэсэн байр суурь хэвээрээ байна

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг 0.5 хувиар нэмэгдүүлж, 6.5 хувь болгох шийдвэр гаргасан талаар мэдээллээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Цар тахалтай нүүр тулсан 2020-2022 онд Монголбанкнаас мөнгөний бодлого, макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээг мөчлөг сөрсөн байдлаар зохион байгуулж байгаа. Мөн бодлого зохицуулалтын арга хэмжээний нөлөөгөөр санхүүгийн нөхцөл байдал зөөлөрч эдийн засгийн сэргэлтийг дэмжиж байгаа.

Тухайлбал, зээл олголт нэмэгдсэн. Шинээр олгосон зээлийн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 1.2 нэгж хувиар буураад байна. Төлбөрийн тэнцэл хүлээгдэж буй гүйцэтгэлээр 253 сая ам.долларын алдагдалтай гарсан. Гадаад валютын албан нөөц 4.3 тэрбум ам.доллар буюу импортын 7-8 сарыг хангах түвшинтэй байгаа. 

Өмнөх онтой харьцуулахад бизнесийн хязгаарлалт суларч, дотоод эргэлт нэмэгдсэний зэрэгцээ, нийлүүлэлтийн хүчин зүйлийн инфляц дахь сөрөг нөлөө улам нэмэгдэж байна. Импортын хүнсний үнэ өсөлт сүүлийн хоёр сар эрчимжээд байгаа. Зарим аймагт малын гоц халдварт өвчин гарсны улмаас махны үнэ улирлын онцлогоосоо зөрж өсөөд байна. 

Бензин шатахууны үнэ, тээврийн зардал, түүхий эд материалын үнээс шалтгаалан үйлдвэрлэл үйлчилгээний зардал өссөн нь инфляцыг өсгөх нөлөө үзүүлж байгаа гэж Монголбанкны зүгээс харж байгаа. Монгол Улсын хэмжээнд 2021 оны эцсийн байдлаар инфляц 13.4 хувьд хүрч төсөөллөөс давсан. 

Боомтын хязгаарлалт нэгдүгээр улиралд жигдэрч, тээвэртэй холбоотой хязгаарлалт хэвийн горимд шилжих болов уу гэж харж байгаа. 

Богино хугацаанд инфляц нийлүүлэлтийн шалтгаанаар өсөх магадлал байгаа ч 2022 оны төгсгөлд буурч бидний төсөөлөлд хүрч буух байх гэсэн байр суурь хэвээрээ байна. 

2020 онд эдийн засаг агшиж байсан бол 2021 онд эргээд сэргэсэн. Тиймээс 2021 оны арванхоёрдугаар сард хийсэнтэйгээ адил төсөөлөл хийлээ. Шинэчлээгүй гэсэн үг. 

Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв КОВИД-19 халдварын шинэ хувилбарын тархалт, экспорт, хөрш орны гадаад худалдааны дэглэм хэрхэн өөрчлөгдөхөөс шууд хамааралтай байгаа. Омикрон хувилбарын тархалт дэлхий дахинаа эдийн засагт нөлөөлж байна. Эдийн засгийн хэтийн төлөв тодорхой бус байдалд шилжиж байгаа. 

Хөгжингүй орнуудын бодлогын хүү өсөхөөр хөгжиж буй орнуудаас мөнгө гадагшлах урсгал бий болдог. Энэ нь Монгол шиг хөгжиж буй орнуудад сорилт авчирна гэж бид харж байна.  Тиймээс өнөөдрийн Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаас урт хугацаатай репо санхүүжилтийн нөхцөл шаардлагыг боловсруулах, аж үйлдвэрийн салбар, уул уурхайн бус экспортын санхүүжилтийг дэмжих чиглэлээр саналуудтай шийдвэр гаргасан. 

Нийтийн эрүүл мэндийн хямралаас улбаалсан эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүн гарч, сайн цаг наашилж байгааг эдийн засгийн үзүүлэлтүүд илтгэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top