x

60 саяын шагналтай “POWER CUP 2018” тэмцээний бүртгэл явагдаж байна

Бие бялдрынхаа зөв хөгжилд анхаарч, гоо сайхан, эрүүл мэнддээ санаа тавьдаг, спортлог хэн бүхний танил “Power Nutrition” нэг жилийн ойгоо угтаж Монголд хамгийн том буюу 60 сая төгрөгийн шагналын сан бүхий “POWER CUP 2018” нээлттэй тэмцээнийг бодибилдингийн спортоор сонирхон, хичээллэгсдийн дунд зарлаж байна.

Таргалалт, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхийг уриалж буй уг тэмцээний зохион байгуулалт өвөрмөц бөгөөд төрлүүдэд оролцогч тамирчдыг жингээр ангилахгүйгээрээ онцлог болж байна. Энэ нь тэмцээнийг улам сонирхолтой өрсөлдөөнтэй болгоно гэж зохион байгуулагчид нь үзжээ.

Тэмцээний төрлүүдийн тухайд эмэгтэйчүүд “Бикини модел”, “Атлетик бодибилдинг” төрөлд спортын амжилт, зэрэг цол үл харгалзан нээлттэй оролцохоос гадна өмнө нь хот, улс, олон улсын чанартай тэмцээнд амжилт гаргаж байгаагүй шинэ залуу тамирчдыг дэмжих зорилгоор “Сонирхогчдын мисс модел” гэсэн төрөлд ялагчдыг тодруулахаар болжээ. Түүнчлэн “Атлетик бодибилдинг” төрлийг залуучууд буюу 21 нас хүртэлх болон насанд хүрэгчид гэсэн ангилах юм байна.

Харин эрэгтэйчүүд “Спорт модел”, “Атлетик бодибилдинг”, “Бодибилдинг” төрөлд өрсөлдөх бөгөөд “Спорт модел” төрөлд оролцогсдын хувьд мөн залуучууд болон насанд хүрэгчид гэж ангилагдах аж.

Төрөл тус бүрийн эхний 10 байр мөнгөн шагнал хүртэхээс гадна эмэгтэйчүүдийн төрлөөс нэг, эрэгтэй “Атлетик бодибилдинг”, “Бодибилдинг” төрөл болон “Спорт модел” төрлөөс тус бүр нэг, нийт гурван үнэмлэхүй ялагчийг тодруулж тус бүр 5 000 000 төгрөгөөр шагнах юм.

Мөн тэмцээний үзэгчдийг олон гэнэтийн бэлэг хүлээж байна. Тэдгээрээс нэгийг нь задлахад Супер азтанг автомашинаар урамшуулах юм байна.

Тэмцээн ирэх аравдугаар сарын 20-нд “Corporate Convention center”-д болох бөгөөд тэмцээний бүртгэл үргэлжилж байгааг дуулгахад таатай байна.

“POWER CUP 2018” Тэмцээнд хэрхэн бүртгүүлэх вэ?

Power Nutrition Фэйсбүүк хуудсанд тавигдсан мэдээллийн дагуу тухайн өдөр бидний очих фитнес дээр өөрийн биеэр ирнэ.

Бүртгүүлэхэд юу хэрэгтэй вэ:

• Иргэний үнэмлэх

• 2 хувь цээж зураг /4х6 хэмжээтэй /

• Бүртгэлийн хураамж 150 мянган төгрөг

Бүртгүүлсэн тамирчинд олгогдох урамшуулал:

• Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (CP Sport-ийн спорт хэрэглээ 20% хямдарна)

• POWER CUP тэмцээний подволк 2ш

• Тэмцээний тасалбар 2ш

• Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (эрүүл зөв хоололт/хэрэглээний сургалт)

• Бэлтгэлийн арга барил, техникийн сургалт

Үргэлж бидэнтэй хамт байдаг та бүхэндээ дахин талархал илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 34 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 49 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 3 цаг 2 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 3 цаг 12 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 24 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 43 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 50 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top