x

Д.Мөнхбаярын шавь Азийн наадмын аварга боллоо

Азийн наадмын гар бууны эмэгтэйчүүдийн 25 метрийн дасгалд Энэтхэгийн тамирчин Рахи Сарнобат шигшээ буудлагад 34 оноо авч, рекорд тогтоосон. Ингэснээр тэр Азийн наадмын буудлагын төрөлд түрүүлсэн Энэтхэгийн анхны эмэгтэй тамирчин болсон билээ.

Аваргын төлөө Тайландын гар бууч Напхасван Янгпайпонтой финалдаж, ижил 34 оноотой болоод нэмэлт буудлагаар ялсан юм.

Энэ төрлийн урьдчилсан буудлагад Энэтхэгийн өөр нэгэн тамирчин 16 настай Ману Бакер шигшээ наймд нэгээр шалгарч, урьдчилсан шатанд Азийн наадмын рекорд тогтоосон.

Энэтхэгийн эмэгтэй гар бууны тамирчдын амжилт ийн ахисан нь монгол хүнтэй салшгүй холбоотой аж. Учир нь олимпийн хүрэл медальт Доржсүрэнгийн Мөнхбаяр өнгөрсөн жилээс Энэтхэгийн залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах болж, тус улсад түр суурьших болсон юм.

Өдгөө 27 настай Рахи Сарнобат бол нэгэн үе Энэтхэгийн авьяаслаг залуу мэргэн буучдын нэг гэгдэж байлаа. Тэрбээр 2013 онд Дэлхийн цомд түрүүлсэн анхны эмэгтэй гар бууч болж байжээ. Түүнээс хойш улсынхаа гол найдвар нь болсон ч өнгөрсөн жил тохойндоо хүнд бэртэл аваад буудах техникээ өөрчлөхөд хүрсэн аж. Техникээ өөрчлөхөд түүнд Германаас ирсэн монгол дасгалжуулагч тус болсон юм. Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Д.Мөнхбаяр “Түүний буудлагын техникийг өөрчлөх талаас зөвөлгөө өгч ажиллаа. Мөн сэтгэлзүйг нь өндөр түвшинд бэлтгэсэн” гэж “TimesofIndia”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Д.Мөнхбаяр дасгалжуулагчийг Энэтхэгт ажиллах саналыг хүлээн авсны дараа Монголын буудлагын холбоо түүнд дасгалжуулагчийн ажил санал болгосон юм. Гэхдээ шинэ үүрэг авч, гэрээ байгуулсан болохоор үүнийг цуцлах боломжгүй байлаа. Ямартай ч цуут Монголын алдарт тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр 2020 оны Токиогийн олимп хүртэл Энэтхэгийн шигшээ багт зүтгэж, хиндү бүсгүйчүүдийг олимпийн дэвжээнд бэлтгэх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 35 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 50 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 56 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 3 цаг 3 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 3 цаг 13 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 25 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 44 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 51 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top