x

Голомт банк “Infosys Finacle Innovation Awards”-аас “COVID Response Innovation” шагнал хүртжээ

Хиймэл оюун ухаан, программ хангамжийн нийлүүлэлт, үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч Infosys Finacle компаниас жил бүр зохион байгуулдаг “Infosys Finacle Innovation Awards-2021” арга хэмжээнд Голомт банкийг “COVID Response Innovation” төрөлд SocialPay дижитал хэтэвч болон Робот процесс автоматжуулалтын (RPA) системүүдийг үндэслэн шилдгээр шалгаруулжээ. Долоо дахь жилдээ зохиогдож буй тус арга хэмжээнд дэлхийн 50 гаруй орны банк, санхүүгийн байгууллагууд нэр дэвшин өрсөлдсөнөөр Голомт банк ийнхүү гурав дахь жилдээ тодорлоо.

Голомт банк 2017 онд SocialPay дижитал хэтэвчийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь банк, санхүүгийн салбарт хамгийн өргөн хэрэглэгдэж, харилцагчдын талархлыг хүлээн Монголын финтекийн салбарт тэргүүлэгч аппликэйшний нэг болоод байна. Мөн цар тахлын үед харилцагчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч, бүтээгдэхүүн үйлчилгээгээ ямагт шинэчлэн сайжруулахын тулд дижитал шилжилтийн хурдаа эрчимжүүлснээр Монгол Улсын банк, санхүүгийн салбар, тэр дундаа дижитал банкны зах зээлд тэргүүлэгч байр сууриа бататгаж, олон улсад нэр хүндтэй “Global Finance” сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Дижитал Банк”-аар гурван жил дараалан өргөмжилсөн билээ.

Infosys Finacle компаниас дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, “Ковидын эсрэг хариу арга хэмжээ” төрлийг энэ жил шинээр нэмж оруулжээ. Олон улсын банк санхүү, технологийн салбарын тэргүүлэгчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн цар тахлын үед банкнуудын үйл ажиллагаа, авч буй арга хэмжээ, дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэлт, түүний давуу тал, хүртээмжтэй байдал зэрэг үзүүлэлтүүдийг үндэслэн ялагчдыг тодруулснаараа онцлог болж байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Санат Рао “Энэ жил бид арга хэмжээгээ илүү өргөн цар хүрээнд олон төрлөөр шалгаруулан зохион байгуулсан нь дэлхийн банкнууд тогтвортой хөрөнгө оруулалт, инновац шингэсэн бүтээгдэхүүнд голчлон анхаарч буйг харууллаа. Infosys Finacle Innovation Awards-ын ялагчид хамгийн үр дүнтэй, технологид суурилсан, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг нэвтрүүлж чадсан нь дэлхийн банк, санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна” хэмээн онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top