x

Эхлээд ойгоо хамгаалъя!

Нугалаа, завхрал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх зарлиг гаргасны дагуу улстөрчид, төрийн байгууллагын дарга нар А талбайд ургаж байсан моддыг суга тасдаж аваад Б талбайд аваачин сүр бараатайгаар, тууз хайчлан булах, түүнийгээ асар их ажил амжуулж, байгал дэлхийгээ аварчихаж байгаа мэтээр сурталдах их ажил ундарлаа. Асуудлын мөн чанар, утга учрыг олохоосоо илүүтэйгээр үзэгдэх байдлаа чухалчлан, улс төрийн оноо авахад тэмүүлэх Монголын ээлжит улс төрийн нугалаа завхрал ийнхүү эхэлж байна. Уг нь Ерөнхийлөгч зарлигтаа юу хийх ёстойг нь тов тодорхой чиглүүлж өгчээ.

  • Жил бүр Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах,
  • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлэх,
  • Ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулах, агро-ойг хөгжүүлэх, мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх...

...чиглэл өгөөд байхад өөр зүгт зүтгэж, хийрхэл сүржигнэлийн уралдаан болгоод байгаа дарганцруудыг одоо нугалаа гаргаж байгаагийнх нь төлөө “буудчихсан” нь өлзийтэй болох байх.

Учир нь нугалаа завхрал аливаа сайхан санал санаачлагыг нэгмөсөн булшилчихдаг зүй тогтолтой юм.

УИХ-ын Төсвийн байнгын хороо гэхэд ой хамгаалах чиглэлээр 2022 оны төсөвт суулгасан зардлуудыг танах чиглэл баримталж байгаа аж. Аргаа барсан арван гурван УИХ-ын гишүүн “төсвийг нь битгий танаач ээ, харин дутаж байгаа тул нэмэх арга бодооч” гэх агуулгатай албан бичгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарт илгээсэн байна. Сангийн сайд төсвийг танах эсвэл тусгахгүй байх эсэх нь Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Төсвийн байнгын хорооноос хамаарах болчихоод байгаа хэрэг.

Юу хийх вэ?

Мод шилжүүлэн суулгах бус Ойжуулах, ойгоо хамгаалах нь эн тэргүүний стратеги байх ёстой. Учир нь мод ургаж байсан, мод ургаж байгаа газарт л мод сайн ургадаг жамтай. Байгал эхийн ургуулж хүчрээгүй газар мод тарих гэж зүтгэх нь асар их хүчин чармайлт, арчилгаа шаарддаг ажээ.

Байгаа жаахан ойгоо хамгаалах, тордох замаар түүнийгээ тэлэх, арвижуулах нь баталгаатай тэрбум мод ургуулах зам мөн. Үүнийг Сэлэнгэ аймаг дах Тужийн нарсан ойн түүх бэлээхэн нотолно. 1990 оны дараах хомхойрлын шуурганд өртөж сөнөх дээрээ тулж байсан ойг 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ингээд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд ойн 40-50 хувь нь сэргэсэн юм. Одоо Тужийн нарс залуу ой болон ногоорч байгаа. 2003 оноос энд 1054 га газарт ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийгджээ.

Манай ойн бүрхүүл нийт нутгийн 7.9 хувь буюу 12.4 сая га талбайг эзэлдэг. Ойн бүрхүүлийн 85 хувийг навчит, шилмүүст ой, 15 хувийг загийн ой бүрдүүлж байна. 15 аймгийн 107 сумын ойг хамруулсан судалгаагаар ойн сангийн 780 мянган га талбай хортон шавьжийн хөнөөлд өртсөн нь тогтоогджээ. Навчит, шилмүүст ойн 591.1 мян.га талбай хөнөөлт шавжид идүүлж, мөхөх шахсан байдалд байна.

Гэтэл улсын төсөвт сүүлийн хоёр жил дараалан ойн хортон шавьж устгах зардлыг суулгаагүй юм. Энэ жил гэхэд Богд хан уулын хортон шавьж устгалыг MCS компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санхүүжүүлсэн байх юм. Гайхалтай нь шавьж устгалын дараа ой маш хурдан сэргэж 2-6 сарын дараа ногоордог аж.

Хэрвээ ойгоо хамгаалахгүй юм бол, хортон шавьжийг нь устгахгүй юм бол 15 жилийн дараа гэхэд Монгол Улс ойгүй болох эрсдэл нүүрлэсэн байна. Яаралтай хортон шавьж устгалыг эн тэргүүний стратеги гэж тооцон эрчимтэйгээр тэмцэл хийхгүй бол оройтох нь. Ой хамгааллыг төрийн үүрэг, хариуцлага бус аж ахуйн нэгжийн буяны үйлст найдан орхиж хэрхэвч болохгүй!

Уулын бугыг хараад унасан бухаа мартав гэх ардын хэлц үг бий. Модны суулгацыг хараад хөөрч туг далбаа мандуулан, шилжүүлэн суулгахаар яарахын оронд байгаа жаахан ойгоо шавьжнаас хамгаалаач!

Цөлжилттэй тэмцэх нь цөлд л хийгдэх ёстой ажил биш гэдгийг ухаараач!

Бид ойгоо аварч хамгаалаад, талбайг нь тэлж томруулж чадах аваас энэ нь цөлжилттэй хийж байгаа хамгийн том тэмцэл болохыг ойлгохоос “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлэнэ.

Байгал эхийн тусламж, өгөөж их. Ой мод нь ус хуримтлуулах, тогтоон барих замаар усны хуримтлалыг үүсгэх чадвартай. Тийм учраас байгаа ойгоо хамгаалж тэлэх нь бэлэн өгөгдөл, боломжийг өсгөж тэлж байгаа хэрэг юм. Байгалийн ургуулсан модыг арчилж чадахгүй байж шинээр ой үүсгэнэ гэж хөөрцөглөх нь өөрсдийгөө хуурч байгаагаас өөрцгүй хийрхэл шүү. Байгаа тэрбум, тэрбум модоо хорхойд идүүлэнгээ шинээр тэрбумыг тарина гэвэл тэнэглэл л болно.

Хятадын ойжуулалтын туршлагаас харахад мод ургаж байгаагүй газар мод тарих нь асар өндөр өртөгтэй тусдаг байна. Үүнээс гадна хэдэн сая жилээр тогтсон бичил орчныг эвдэх, өөрчлөлт оруулах эрсдэл тулгардаг ажээ. Тийм болохоор үндэсний хөдөлгөөний тэргүүн стратеги нь ОЙГОО АВРАХ!

Дараагийн стратеги нь ойгоо тэлэх, арвижуулах байх ёстой. Ургуулж байгаа ойн усалгааг хэрхэн хийх гэдэг бас том стратеги. Бэлээхэн туршлага шийдлүүд бий. Мөсөн суврага, үрийн бөмбөлөг зэрэг инновациуд дэлхий дээр амжилттай тархсан.

Юуны өмнө л байгаа ойгоо эрүүлжүүлье, хамгаалъя. Үгүй бол хэдийг ч тариад нэмэргүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Аюулгүй монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийг бууруулж, тохижуулна 2 цаг 33 мин Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх сургалтад 1000 гаруй хүн хамрагдлаа 2 цаг 34 мин Дэлхийн хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн тойм 2 цаг 35 мин "Илгээлт-2100" хөтөлбөрт шалгарсан сурагчидтай уулзлаа 2 цаг 35 мин АНУ Ойрх Дорнод руу цэрэг илгээж, Иран хуурай замын тулаанд бэлэн гэдгээ мэдэгдлээ 2 цаг 36 мин Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан эмч, мэргэжилтнүүдийн ур чадварын тэмцээн боллоо 2 цаг 37 мин Увс аймагт хонь дөрвөн ихэр хурга гаргажээ 2 цаг 38 мин Г.Ариунболор: Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх эрх УИХ-д хадгалагддаг атал нам шийдэж, парламент баталдаг боллоо 3 цаг 12 мин Ирэх сарын 2-нд хүчтэй шороон шуурга шуурахыг сэрэмжлүүллээ 5 цаг 34 мин Иранд интернетийн хязгаарлалт 30 дахь өдрөө үргэлжилж байна 5 цаг 34 мин Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудаар цас орж, шуурна 5 цаг 35 мин 108 хүүхдийн тусламжийн төвд нэг долоо хоногт 1677 дуудлага иржээ 5 цаг 36 мин Э.Цэндбаатарын тулаан цуцлагдаж, WBC аваргын бүсний төлөө тулалдахаар боллоо 5 цаг 38 мин Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум”-ыг амжилттай зохион байгууллаа 6 цаг 57 мин Италийн музейгээс алдарт зураачдын гурван бүтээл хулгайд алдагджээ 7 цаг 8 мин Балбын Ерөнхий сайд асан К.П.Шарма Олиг баривчилжээ 7 цаг 9 мин Жүдо бөхийн 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо 7 цаг 10 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг санхүүжүүлэх нийслэлийн бондын арилжаа эхэллээ 7 цаг 11 мин Хөгжлийн банкны хэргээр 861 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ 7 цаг 12 мин УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 9 цаг 22 мин
iИх уншсан
Зундарь: Амин насны урсгал Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар х... Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ... Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга ... П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй ал... Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компан...
Top