x

Бид яагаад хуримтлуулах хэрэгтэй вэ?

Хуримтлалтай болж, түүндээ тогтмол мөнгө хийж хэвшээрэй гэсэн үгсийг та олонтаа сонссон байх. Гэхдээ яг юунд зориулж, хичнээн хэмжээний мөнгө хуримтлуулах ёстой вэ гэж хэн нэгэн танаас асууж байсан уу?

Тэгвэл энэ асуултад таны ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ л бүрэн дүүрэн хариулт өгч чадна. Та тэднийг анхааралтай сонсож чадсан цагтаа л яагаад тууштай хуримтлал үүсгэх ёстойгоо ойлгох болно шүү.

Ингээд хэсэгхэн хугацаанд өөрийн зорилго, мөрөөдөлтэйгөө ярилцаж, доорх хэдхэн асуултыг тавиад үзээрэй. Тэд юу гэж хариулах бол?

  • Та ойрын 2-5 жилийн хугацаанд хэн болж, хаана хүрэх зорилго тавьсан бэ?
  • Та өөрийн гэр бүлийн амьдралаа хэрхэн төсөөлдөг вэ?
  • Таны амьдралдаа хийхийг хамгийн их хүсэж, мөрөөддөг зүйл юу вэ?
  • Танд гэнэтийн мөнгөний хэрэгцээ гардаг уу? (эмчилгээ, түрээс)

Би өөрийн зорилго, мөрөөдлөөсөө яг ингэж асуусан. Харин тэд юу гэж хариулсан гээч?

  1. Мэргэжилдээ эзэн болж, ажилдаа туршлагажихыг хүсэж байна гэж зорилго маань хариулсан. Бас үргэлж суралцаж, шинэ мэдлэгээр өөрийгөө цэнэглэж, салбартаа үнэлэгдсэн мэргэжилтэн болно гэж тэр нэмж хэлсэн билээ. Харин мөрөөдөл минь, тэр цагт чи эх орныхоо хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг оруулж  чадна гэж урам өгсөн юм. Тиймээс ч би боловсролоо дээшлүүлэхэд зориулж, ХУРИМТЛАЛ үүсгэх ёстойгоо ойлгосон билээ. Боловсролоор овоглосон бас нэгэн ХУРИМТЛАЛ надад бий.

Нэгэн цагт аав ээждээ хөтлүүлээд эрхэлж явсан би яг одоо тэдэн шигээ хүүгээ хөтөлчихөөд зөв хүн болгож өсгөхийн төлөө зорьж явна. Үнэхээр ч аав ээжүүдэд  эх орондоо ихийг хийж бүтээх ирээдүйн иргэдийг бэлтгэх асар том үүрэг хариуцлага ногддог билээ.

Алдрай бяцхан үрс маань нүд ирмэхийн зуур өсөж, нэг л мэдэхэд өөрийн гэсэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн бие хүн болно. Тэднийгээ бид улам өөдөө дүүлэн нисэж, өөрийгөө олоход нь туслахын тулд төрөл бүрийн дугуйлан секц, сургалтуудад хамруулах ёстой. Үүнд мэдээж их бага хэмжээгээр санхүүгийн дэмжлэг заавал хэрэг болно. Тиймээс тэднийгээ ирээдүйдээ итгэлтэй,  аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн хүн болгож өсгөхийн тулд ХУРИМТЛАЛ үүсгэхээр болсон билээ.

  1. Аялал хүнийг илүү сониуч болгож, амьдралын аз жаргал, утга учрыг мэдрүүлдэг гэж би боддог. Бидний мэдэхгүй олон хэлээр ярилцах хүмүүс, олон зуун жил уламжлагдан ирсэн агуу их түүх, соёл, ёс заншил... гээд үнэхээр гайхалтай бас биширмээр мэдрэмжийг аялал л өгч чадна. Үүргэвчээ үүрээд л хэний ч төсөөлөлд буумгүй үзэсгэлэнт байгалиар аялан, хүний гараар бүтсэн гэхэд итгэмээргүй бүтээлүүдийг сонирхон, олон үндэстэн ястны амьдралын хэв маяг, зан заншилтай танилцахаар явахад ХУРИМТЛАЛ л аяллын маань хань болно гэдэгт итгэж байна.  
  2. Шударга, тууштай хөдөлмөрлөж түүнийхээ үр шимээр эрүүл аюулгүй, тав тухтай орчинд гэр бүлээрээ аз жаргалтай амьдарна гэж зорилго маань надад хэлдэг. Мэдээж аавын голомтоос галаа тусгаарлахын тулд орон сууц худалдан авах, түүнийгээ өөрсдийн хүсэж, мөрөөдөж байснаараа тохижуулах, ам бүл нэмэгдэхийн хирээр автомашинаа томруулах гэх мэт олон шийдвэрийг гэр бүлээрээ гаргадаг. Тиймээс өөрсдийн гараар бүтээх тэр нандин мөчүүдийнхээ төлөө яг одооноос ХУРИМТЛАЛ үүсгээрэй.  
  3. Ирээдүйд бидэнд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ ямар ч аюулын өмнө бид бэлэн байх учиртай.

Covid-19 цар тахалтай дэлхий нийтээрээ тэмцэж байгаа энэ үед хэн хүнгүй л амьдралын шинэ хэв маягт суралцаж, цаашид хэрхэн амьдрах вэ гэж өөрөөсөө асууж байгаа биз ээ. Миний хувьд гэнэтийн зүйлийг даван туулахад туслах эрсдэлийн ХУРИМТЛАЛ заавал байх ёстой юм байна гэсэн дүгнэлтийг хийсэн билээ.  Төрөөс бидэнд үргэлж бэлэн мөнгө өгөхгүй. Хөл хорионы үед бид урьдынх шигээ орлого олж чадахгүй. Тиймээс гэнэтийн эрсдэлд үргэлж бэлэн байхын тулд үргүй зардлаа багасгаж их, бага гэлтгүйгээр тууштай ХУРИМТЛАЛ үүсгэх нь хамгийн зөв гарц юм.

Зорилго мөрөөдөл маань ХУРИМТЛАЛ үүсгэхийн ач холбогдлыг надад ийнхүү сануулсан юм. Харин та ямар мөрөөдөлтэй вэ? Таны зорилго юу вэ? Өөрөөсөө асуугаад үзээрэй.

Мөн банкнууд хуримтлал үүсгэж буй харилцагчдаа дэмжин олон, олон урамшуулалт хөтөлбөр, аяныг хэрэгжүүлдэг болсон байна. Үүний нэг жишээ нь хадгаламжийн дансандаа орлого хийгээд автомашины супер хонжвортой урамшуулалт аянд хамрагдах боломжтой ба хүүхэдтэй хүмүүсийн хувьд хүүхдийнхээ ирээдүй, боловсрол, хүсэл мөрөөдөлд зориулан хадгаламж нээлгээд давхар БЭЛЭГ авах урамшуулалт хөтөлбөр зарлагджээ.

А.Аагий

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top