x

Үргэлж дурсах түүхэн өдөр

Одоогоос арван жилийн өмнөх энэ өдөр "Бээжин-2008” зуны олимпийн XXIX наадмын долоо дахь өдөр хөдөлмөрийн баатар , гавьяат тамирчин Н.Түвшинбаяр жүдо бөхийн  -100 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол төрийн дуулал олимпийн тэнгэрт анх удаагаа эгшиглэж, алтан соёмбот далбаа мандсан билээ. Манай тамирчид анх олимпийн наадмаас медаль хүртсэнээсээ хойш 40 жилийн дараа олимпийн алтан медалийг эх орондоо авч ирсэн байдаг.

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэдэл олимпын наадамд монголчууд бид хамгийн анх 1964 онд гадаад далайг гатлан Япон Улсын Токио хотод очиж оролцож байсан түүхтэй. Чухам тэр үеэс л Ази тивийн цээжинд орших Монгол Улстай дэлхийн нийт спортоор дамжуулан танилцаж эхэлсэн юм. Түүнээс хойш манай улсын тамирчид ганцхан 1984 оны АНУ-ын Лос-Анжелес хотноо зохиогдсон зуны олимпийн наадамд оролцоогүй байдаг.

Харин 1968 оны Мексик Улсын Мехико хотод зохиогдсон олимпийн наадмаас гавьяат тамирчин, ардын багш Ч.Дамдиншарав хүрэл медаль хүртсэнээр Монголын тамирчдын медалийн буухиа тасралгүй үргэлжилж, одоогоор манай улс 13 олимпийн наадамд оролцож, хоёр алт, арван мөнгө, 14 хүрэл медаль хүртээд байна. Тэгвэл энэ жил монголчууд бид олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жил, алтан медаль хүртсэний 10 жилийн ой тохиож байгаа. Яг арван жилийн өмнөх энэ өдөр Монголчууд бидэнд олимпийн алтан медаль авчирсан хүн бол хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр.

Тэрбээр “Бээжин-2008”-ын татамид эхний тойрогтоо Афины олимпийн аварга, дэлхийн хоёр удаагийн аварга Японы алдарт бөх Кейжи Сүзүкиг давхар хаман цэвэр ялж олимпийн аварга болох эхлэлээ тавьсан юм. Цаашдаа ч замдаа таарсан олимп, дэлхийн медальтнуудыг ялж, улмаар олимпийн аварга хэмээх алдрыг хүртэж Монгол түмний 40 жилийн хүлээлтийг тайлсан билээ. Ганцхан "Бээжин-2008” олимпийн наадмаар зогсохгүй "Лондон-2012” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн нь Монголын ард түмний бахархалт хүмүүн болохоор мэндэлсэн ховор хувь заяагаа дэлхий нийтэд тунхагласан юм. 

Яг арван жилийн өмнөх энэ өдөр Монголчууд бидэнд олимпийн алтан медаль авчирсан хүн бол хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр. 

Түүнд ганцхан дутуу зүйл байсан нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медаль байсан. Түүнийгээ гүйцээж өнгөрсөн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс +100 кг-д хүрэл медаль хүртсэн юм. Ингэснээр тэр Монголын тамирчдаас хамгийн анхны олимпийн хос медальтан хийгээд дэлхийн аваргын медальтай тамирчин болоод байна. “Бээжин-2008" олимпийн наадмаас манай тамирчид хос алт, мөнгөн медаль хүртсэн. Энэ медалийн буухиаг хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа наймдугаар сарын 13-нд хүртсэн мөнгөн медалиараа эхлүүлсэн нь булган сүүлтэй байж хос алтан медалийг, нэг мөнгөн медалийн хамт дагуулж байлаа.

Тэгвэл 10 жилийн өмнөх энэ өдөр Монгол хүн бүр омогшин бахархацгааж, эх орон даяараа олимпийн алтан медальтантай болсноо тэмдэглэж төв талбайдаа цуглан баярлаж байснаа үргэлж дурсан санах хэрэгтэй. Мөн үеийн үед дурсах түүхийг эх орон, элгэн түмэндээ авчирсан хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр болон нийт тамирчдадаа талархъя.

ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 39 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 54 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 3 цаг 0 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 3 цаг 7 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 3 цаг 17 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 29 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 48 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 55 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top