x

Азтан Б.Гандулам: Хамгийн эхлээд шаардлагагүй зардлаа багасгаж сурах хэрэгтэй

Голомт банкнаас таны санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяныг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Аяны азтануудыг долоо хоног бүрийн баасан гарагт Golomt bank болон Ikon News фэйсбүүк хуудаснуудад лайваар дамжуулан тодруулсаар байна. Бид зарим азтануудтай уулзаж, хуримтлалын талаарх тэдний бодлыг хуваалцлаа. 

ACTIVE 2 WATCH-ИЙН АЗТАН Ч.ГЭСЭРДОРЖ: БАНК МИНИЙ ӨМНӨӨС АЖИЛЛАЖ, МИНИЙ МӨНГИЙГ ӨСГӨӨД ӨГЧ БАЙНА ГЭЖ БОДДОГ ДОО

-Азтан болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Юун түрүүнд маш их баяртай байна. Голомт банканд хадгаламж нээлгээд 20 гаран жил болж байна. Тууштай байдлынхаа үр шимийг хүртэж байна гэж бодож байна.

-Хадгаламжийн давуу талын талаар өөрийн бодлоо хуваалцаач?

-Би анх 2003 онд Голомт банканд хадгаламж нээлгэж байсан үнэнч хэрэглэгч. Монголд байхгүй хугацаандаа ч автоматаар данснаасаа орлого татуулаад хадгаламждаа хийдэг. Би анх нээлгэж байсан хадгаламжаараа хэдэн жилийн өмнө гэр бүлээрээ Зүүн өмнөд Азиар аялж байлаа. Хувь хүн өөрөө зөв зохицуулаад хадгалж чадвал хуримтлалын үр шим ийм л их. Банк миний өмнөөс ажиллаж, миний мөнгийг өсгөөд өгч байна гэж боддог доо.

-Хуримтлалыг зуршил болгох өөрийн аргаасаа хуваалцахгүй юу?

-Би анх өөрийн орлого, зарлагаа цаасан дээр хөтөлдөг байсан. Тэндээс л миний зарлагын хэмжээ орлогоосоо давж байгааг анзаарсан. Тэгээд л орлогоосоо тодорхой хувийг хадгалж эхлэх шийдвэрийг гаргасан юм.

-“Витамин ₮” урамшуулалт аяны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

-Хүмүүсийг хуримтлалтай болохыг дэмжиж, хуримтлуулж чадсан нэгнийг ийм гоё бэлгээр урамшуулж байгаа нь Голомт банкны зөв бодлогын нэг хэлбэр юм уу гэж харж байна.

“НОМИН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР”-ИЙН ЭРХИЙН БИЧГИЙН АЗТАН Б.ГАНДУЛАМ: ХАМГИЙН ЭХЛЭЭД ШААРДЛАГАГҮЙ ЗАРДЛАА БАГАСГАЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ

-Азтан болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Хадгаламждаа орлого хийгээд сугалаанд оролцох эрхтэй болсноо мэдээгүй. Өчигдөр залгаад худалдан авалтын эрхийн бичгийн азтан болсон байна гээд хэлэхэд нь маш их баярласан. Цар тахлын үед Голомт банк хадгаламжийн хүүг бууруулахгүй гэсэн учир эргэлзэх зүйлгүй танай банкийг сонгож хадгаламж нээсэн маань оножээ гэж бодож байна.

-Хадгаламжийн давуу талын талаар өөрийн бодлоо хуваалцаач?

-Анх танай банкны “Үндэсний хуримтлал” хөтөлбөрт нэгдэн хуримтлуулж эхэлж байлаа. Хэрэгтэй, яаралтай үед мөнгө маань миний дансанд байж байна гэдэг хамгийн том давуу тал гэж бодож байна. Харин хуримтлуулахад хамгийн эхлээд шаардлагагүй зардлаа багасгаж, хэмнэсэн мөнгөө хадгаламждаа тогтмол хийж сурах хэрэгтэй.

-“Витамин ₮” урамшуулалт аяны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

-Витамин өөрөө дархлаа дэмждэг болохоор иргэдийг санхүүгийн дархлаатай болохыг нь дэмжиж байна гэж бодож байна. Хуримтлуулаад урамшуулал авах боломжтой учраас олон хүмүүс энэ аяны хүрээнд хуримтлалтай болох байх. Аливаа зүйлийн эхний алхмыг хийх нь хамгийн чухал байдаг шүү дээ. Харин хуримтлал нээлгээд авсан хүмүүс хуримтлуулахын үр шимийг аяндаа л мэдээд ирнэ.

GALAXY BUDS PRO-ИЙН АЗТАН Ч.БАТНАСАН: ГЭНЭТИЙН АСУУДАЛ БҮРД САНХҮҮГИЙН БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Азтан болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Надад аз таарна гэж саналгүй явж байтал хадгаламж шинээр нээгээд азтан болсон мэдээг дуулаад маш их баярласан.

-Хадгаламжийн давуу талын талаар өөрийн бодлоо хуваалцаач?

-Би ер нь хуримтлал үүсгээд 3 жил болж байгаа. Энэ удаа танай банканд шинээр дахин нэг хадгаламж нээсэн байгаа. Зорилгодоо хүрэхэд тусалдаг зүйл нь хуримтлал гэж бодож байна. Миний хувьд ирээдүйд зуслангийн байшин авах зорилгоор хуримтлуулдаг. Мөн хүний амьдралд юу ч тохиолдож болно. Тэр бүхэнд санхүүгийн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

-“Витамин ₮” урамшуулалт аяны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

Санхүүгийн дархлаатай болж, хуримтлалтай байхыг дэмжиж өгсөн, нийтийн төлөө зохион байгуулж буй ажил юм байна.



“Витамин ₮” урамшуулалт аяны супер хонжвор буюу Nissan-Leaf цахилгаан автомашины эзнийг тодруулах арга хэмжээг 11-р сарын 6-нд Боловсрол сувгаар шууд дамжуулан хүргэнэ. Хараахан азтан болоогүй сугалааны дугаарууд супер тохиролд оролцох боломжтой тул та тохирлын арга хэмжээгээ алдалгүй үзээрэй.

Мөн энэхүү аяны хүрээнд энгийн хугацаатай төгрөгийн хадгаламж нээлгэсэн, орлого хийсэн, сунгасан бүх тохиолдолд сугалааны эрх олгож байгаа юм. Харин та амжиж хадгаламж нээлгэхийг хүсвэл Голомт банкнаас гаргадаг энгийн хугацаатай төгрөгийн хадгаламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

#Витамин₮ #СанхүүгийнДархлаагааДэмжье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top