x

МҮБХ: Допингийн шинжилгээг хоёрын даваанаас авна

МҮБХ-ныхон наадмын өмнөхөн маш чухал шийдвэр гаргажээ. Тодруулбал, жилийн жилд начны найраа, допингийн асуудал сөхөгддөг. Үүнийг цэгцлэх зорилгоор допингийн шинжилгээг хоёрын даваанаас эхлэн авдаг болгосноо энэхүү албан бичгээр мэдэгдсэн байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “...Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна” гэж заажээ. Энэ нь тав давсан бөхөөс шинжилгээ авдаг буюу начны найраа хийх, зориудаар хэн нэгэн бөхөд унаж өгөн бизнес хийх гол шалтгаан болж байна гэж МҮБХ-ныхон албан бичигтээ дурджээ.

Тодруулбал, одоогийн байдлаар тавын даваанд давсан бөхөөс допингийн шинжилгээ авч байгаа нь бөхчүүд допинг хэрэглэж, дөрвийн даваа хүртэл өрсөлдөгчөө нэмэлт бэлдмэлийн тусламжаар давчихаад тавын даваанд начны найраа хийж хэн нэгэн бөхөд унаж өгдөг хачин жишиг тогтлоо. Нэг үгээр хэлбэл, өдийг хүртэл найраа хийж, мөнгө олох том хэрэгсэл байсан гэж МҮБХ-ныхон үзжээ.

МҮБХ-ны гаргасан албан бичигт “МҮБХ-ны хууль бусаар тэргүүлэгч гэж зарлаж, бөхчүүдийн барилдах эрхэнд хууль бусаар халдаж, өрсөлдөгч бөхөө шударга бус өрсөлдөөнөөр зайлуулах санаа зорилго агуулан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа, тогтмол допинг хэрэглэж, хоёр, гурав, дөрөв тавын даваанд зориудаар унаж өгөх бизнес буюу найраа хийж олон зуун саяар нь халаасладаг дархан аварга Ө, улсын гарьд Р, улсын заан М, улсын заан Д гэх мэтийн бөхчүүдийг өөгшүүлж, Үндэсний Их Баяр Наадмыг жил бүр будлиантуулж, наадамчин олны өмнө барилдаан биш жүжиг тоглох, наймаа хийж, хууль бусаар хөрөнгөжих гол шалтгаан болж байна.

Хамгийн сүүлд 2017 оны улсын баяр наадмын 5-ын даваанд Хэнтий аймгийн бөх, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, улсын арслан О  нь телевизийн камер,  наадамчин олны өмнө 3 хуруу /гурван зуун сая төгрөг/ гарган найраа буюу зориудаар унаж өгөх бизнес хийсэн увайгүй үйлдэл гаргасан бөгөөд МҮБХ-ноос түүнийг цолыг хураалгахаар МУ-ын ерөнхийлөгчид хандаад байна” гэжээ.

Тиймээс МҮБХ-ныхон энэхүү начны найраа, допингийн бизнесийг зогсоохын тулд, мөн 20 гаруй жил допингийн бизнесийг цэцэглүүлж, хэн дуртайгаа допингт холбодог хүмүүсээс салахын тулд хоёрын даваанаас эхэлж, допингийн шинжилгээг авдаг болгох шийдвэр гаргасан гэлээ.

Ер нь дэлхий нийтээрээ шударга өрсөлдөөн, шударга тэмцээнийг ихэд дээдэлж байгаа. Тийм ч учраас тэмцээн эхлэхийн өмнө допингийн шинжилгээг аваад тэр дор нь хариуг нь гаргаж тамирчдад танилцуулдаг болохоос биш манайх шиг найраа хуудуу нь бүгд хийгдэж дууссаны дараа допингийн шинжилгээ гэх жүжиг тавьдаггүй. Тэгээд шинжилгээнийхээ хариуг хариуг найм, есөн сарын дараа гаргаж ирээд үнэн худал нь мэдэгдэхгүй бөхчүүдээ дарамталж, шантаажилж суудаг нэг ч улс байхгүй гэж МҮБХ-ныхон үзсээр иржээ.

Ингээд уг албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 34 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 50 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 3 цаг 3 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 3 цаг 12 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 25 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 44 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 51 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top