x

А.Ганбаатар: Хөлбөмбөгийн спорт улс орныг бүхлээр нь хөгжүүлж чадна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leader ships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцдаг билээ. Энэ удаа Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарыг урьж ярилцлаа.

МАНАЙХ ЧАНСААГААРАА 187-Д БИЧИГДЭЖ БАЙНА

- Би 2015 оноос эхлэн Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Дараа жил дөрвөн жилийн хугацаа маань дуусна. Өнгөрсөн хугацаанд хөлбөмбөгийн лигийн шагналын санг 100 сая хүртэл нэмэгдүүллээ. Цаашлаад 200 сая төгрөгийн гэрээ хийж чадлаа. Одоо эхний гурван байр эзэлсэн багийн тоглогчдоос гадна бүх баг урамшуулал авдаг болсон.

Манай багууд тойргоор тоглодог байсан бол одоо улирал дамжин тоглодог. Дээшээ доошоо унадаг систем буюу А,Б зэрэглэл гаргахаар багууд унахгүйн төлөө тоглодог болж, лигийн системээ өөрчилсөн. Японы компани сая болсон Зүүн Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний спонсороор ажиллалаа.

Олимпын наадмын маркетинг, PR хийдэг, 140 гаруй оронд салбартай тэр компанитай хоёр жилийн турш ярилцсаны эцэст холбооны цомын тэмцээнийхээ ивээн тэтгэгч болгож чадсан. Ингэж Монголд хөлбөмбөгийн цомын тэмцээнийг анх удаа гадаадын томоохон компани ивээн тэтгэдэг болсон. Мөн хууль эрхзүйн шинэчлэлүүдийг хийж эхэлсэн. Хуучин дүрэм журмууд цэгцэрч амжаагүй байсан бол Олон улсын хөлбөмбөгийн холбооны жишиг дүрмийг батлууллаа. Сахилга бат, ёс зүйн хороо, арбитр, маргаан засах хороо зэрэг хороодыг байгуулан хуульч мэргэжилтэй хүмүүсийг сонгон ажиллуулж байна. Олон улсын хөлбөмбөгийн хорооны зарчим байдаг.

Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байж болохгүй дандаа мэргэжлийн хүмүүс шүүж байх ёстой гэж Тэр зарчмын дагуу хуулийн баг ажиллаж, ФИФА-гийн системийг Монголдоо хэрэгжүүлсэн. Үүнийг эрх зүйн шинэчлэл гэж үзэж болно. Мөн намайг ажлаа хүлээж авахад манай улс дэлхийд чансаагаараа хамгийн сүүлд буюу 205-д жагсаж байсан. Харин өнгөрсөн оны жагсаалтад 188-д бичигдсэн. Саяхан харахад 187-д орсон байна. Шигшээ багуудыг тогтмол олон улсын болон, нөхөрсөг тэмцээнүүдэд оруулан хожсон, хожигдсон, мөн өндөр чансаатай багуудтай тоглосноос хамааран байр дээшилдэг.

Гадны мэргэжилтнүүдийг урьж, есөн шигшээ багийг олон улсын тоглолтод оруулж байна. Энэ бүх амжилтыг нийлүүлэн манайх 187-д орсон. Дараа жил дахин 10 байр урагшлуулахаар хичээж байгаа. Манай холбоо есөн шигшээ багтай. Хамгийн өндөр үзүүлэлтийг Азийн футзалын 20 насны ангиллынхан үзүүлж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн шигшээ багийг бүрдүүлж, одоо анхны тэмцээндээ орно.

Шигшээ багуудыг гарган дэлхийн чансаад байр урагшилсан нь манай холбооны ажлын үзүүлэлт юм. Одоо гадаад харилцаандаа анхаарч байна. Японы хөлбөмбөгийн холбоотой хамтарч, тэндээс дасгалжуулагч ажиллуулж байна, Герман, Катарын дасгалжуулагчтай тамирчдын гэмтлийн чиглэлээр сургалт авч байна. Япон, Солонгосын багуудтай сайн ярилцсаны эцэст өвлийн бэлтгэлүүдийг хийлээ. Ирэх есдүгээр сард Зүүн Азийн хөлбөмбөгийн тоглолтыг эх орондоо анх удаа зохион байгуулахаар ажиллаж байгаа.

ХӨЛБӨМБӨГИЙН СПОРТ “ХАВТГАЙ” БОЛСОН НЬ ДАШТ-ЭЭС ХАРАГДАЖ БАЙНА

-Яг энэ цаг үед Дэлхийн аваргын тэмцээн хүн төрөлхтний анхаарлын төвд байна. Миний ажигласнаар одоо хөлбөмбөгийн өрсөлдөөнд том, жижиг улс, эсвэл хүчтэй, хүчгүй баг гэсэн ойлголт байхаа больжээ. Бидний хүчтэй, хожно гэж бодож байсан улсууд ялагдаж, Иран, Морокко, Перу, Коста-Рика зэрэг улсын багуудаас гоолын эзэд төрж байна. Энэ нь Английн Премьер, Испанийн Ла лиг гэдэг шиг Европын том лигүүдэд бүх дэлхийн тамирчид ирж тоглодог болчихсон. Тэдгээр тамирчид эргээд улсынхаа шигшээд тоглохдоо ямар ч тамирчнаас дутахгүй, мэргэжлийн тамирчин болчихсон байдаг.

Зөвхөн хоёр талын дасгалжуулагчийн бодлогоор тоглож байгаа болохоор учиргүй илүүрхэн ялаад байгаа зүйл бол байхгүй. Зөв тактик ашиглавал ялдаг болчихсон байна. Тухайлбал, Испанийн хамгийн том шигшээ багийг нэг л хүн дасгалжуулна шүү дээ. Гэтэл маш олон адил чадвартай дасгалжуулагч байлаа гэхэд өөр өөр орны багийг дасгалжуулна. Англи ч мөн адил. Дасгалжуулагчид стратеги тактик боловсруулна. Түүнийг биелүүлж байгаа тоглогчдын чадвар адил болсон.

Роналду, Месси гээд дэлхийн хэмжээний өндөр чадвартай тоглогчдыг судалсан байдаг. Яаж хамгаалах вэ, яаж тоглодог вэ, ямар онцлогтой тоглогч гэдгийг бүгдийг судлаад юу ч хийлгэдэггүй. Сүүлийн үед дэлхий “хавтгай” болсон, даяарчлагдсан гэж ярьсан шиг хөлбөмбөгийн спорт ч ижил болсон нь энэ жилийн ДАШТ-ээс харагдаж байна.

УЛС ОРНЫГ ХӨДӨЛГӨЖ ЧАДАХ ХАМГИЙН ТОМ СПОРТ БОЛ ХӨЛБӨМБӨГ

- Хөлбөмбөг бол нэг талаараа улс төр. Анх Аргентин, Англи хоёр Фолклендын арлыг булаацалдаж дайн хийж байсан. Гэтэл дараахан нь дэлхийн аваргын тэмцээнд дээр хоёр улсын баг хоорондоо таарч байлаа. Марадона Английн хаалганд гоол хийж, хожсон. Тэр үеэс Марадонагийн гоолыг бурхны гар гэж нэрлэж ирсэн шүү дээ. Фолклендын арлаа Англид алдсан боловч хөлбөмбөгийн тэмцээн дээр Аргентин хожсон. Ингээд хоёр улс адил тэнцүү ялалттай болж байгаа юм. Энэ нь нэг төрлийн улстөр мөн биз. Үүнийг мэдэрсэн улс орнууд хөлбөмбөгийн спортыг бодлоготойгоор хөгжүүлж байна.

Учир нь хөлбөмбөг маш олон үзэгчтэй спорт учраас эдийн засгаа ч хөгжүүлэх боломжтой. Төв цэнгэлдэхэд нэг удаа гэхэд 100 мянган хүн цуглаж байна. Тэдний такс үйлчилгээ, зочид буудал, худалдан авалт зэрэг нь улс орны эдийн засагт хэмжээлшгүй хувь нэмэр оруулна. Хөлбөмбөг өөрөө улс төр гэдгийг Хятад, Орос зэрэг том гүрнүүдээс харж болно. Тэд сүүлийн үед хөлбөмбөгийн спортоо онцлон хөгжүүлж байна. Хятадын удирдагч Ши Жинпинь хөлбөмбөгийн орон болъё гэсэн зорилт тавьсан. Одоогоор 10 мянган гаруй хөлбөмбөгийн сургуулийг байгуулсан. Хятадын хөлбөмбөг Английн Премьер лигийн зардлаас давж, дэлхийд тэргүүлчхээд байна.

Таван жилийн дараа гэхэд бид Англи биш, Бээжин яваад Дэлхийн оддын тэмцээнийг үзэхэд нэг их гайхаад байх зүйлгүй болно. Мөн Ерөнхийлөгч В.Путин энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг улсдаа зохиохын тулд их хөдөлмөр гаргасан. Маш олон “цохилт”-ыг тэр давж тэмцээний эрхийг авлаа. Хоёр хөршийн тухайд хөлбөмбөгийг ингэж хөгжүүлж байна. Тэд улс орныг хөдөлгөж чадах хамгийн том спорт бол хөлбөмбөг гэдгийг мэдэрсэн байна.

ЗАСГИЙН ГАЗАРТ СУРГУУЛЬ БОЛГОНЫГ ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛГОХ САНАЛ ТАВИНА

-Манайхан “За монголын хөлбөмбөг ч гэж дээ” гэсэн сэхүүн зангаа болих хэрэгтэй. Эмчээр бол оношоо зөв тавих хэрэгтэй. Чи хатгаатай байна, сарын дараа эдгэнэ, чи хавдартай байна жилийн дараа эдгэнэ гэдэг ч юм уу. Монголын хөл бөмбөгийн хөгжил хаана байна гэдгийг тогтоох хэрэгтэй. Манайхан том яриад л шууд Английн Премьерт тоглодог тамирчидтай харьцуулах нь зохимжгүй. Монголын хөл бөмбөг шинэ шатандаа хөгжиж байгаа. Одоо ямар түвшинд байна, таван жил, арван жилийн дараа ямар түвшинд байхыг тодорхойлох хэрэгтэй. Шууд Роналду, Месситэй харьцуулна гэдэг дэндүү утгагүй.

Хэдий дэлхийн хөлбөмбөгөөс хоцорсон байж болох ч гүйцэхэд ойрхон байгаа гэж хардаг. Манай тамирчид багаасаа онолоор бэлтгэгдээгүй. Дасгалжуулалтын хувьд ч одоогийн нөхцөл байдал дэлхийн жишгээс хоцрогдолтой байгаа. Тиймээс дасгалжуулагчдын чадвар, боловсролыг дээшлүүлэн үе шаттай сургалтуудыг хийх нь чухал байна. А зэрэглэлийн сургалтыг Азийн хөлбөмбөгийн холбооноос авсан. Хэрэв 20 гаруй хүн энэ сургалтыг амжилттай төгсвөл шигшээ багийг дасгалжуулах эрхтэй хүмүүс гарч эхэлнэ. Урьд нь А зэрэглэлтэй дасгалжуулагчид байхгүй байсан учраас гадаадын дасгалжуулагчдыг түрээслэн шигшээ багтаа авдаг байлаа.

Дасгалжуулагчдын чадвар нэмэгдэнэ гэдэг клубүүдэд байгаа тамирчид зөв бэлтгэлээр бэлтгэгдэнэ. Тэд шигшээ багт орж ирвэл тактикийн тал дээр боловсронгуй болно гэсэн үг. Манайд дутагдалтай байгаа бас нэг зүйл бол шигшээ багийн тамирчид биеийн, техникийн, хүчний бэлтгэлүүдийг давхар хийж байгаа учраас тоглолтын тактик ярихад цаг алдаад байгаа. Мөн хүүхдийн хөлбөмбөг, нийтийн хөлбөмбөгийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь нийтээрээ хөлбөмбөг сонирхож хаа сайгүй хөлбөмбөг тоглодог болвол тэндээс мэргэжлийн хөлбөмбөгчдийг сонгож болно. Тиймээс хөлбөмбөгийн талбайг хаа сайгүй барьж байгуулах хэрэгтэй.

Сургууль болгон,сум болгон хөлбөмбөгийн талбайтай болох төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газарт хүсэлт гаргая гэж бодож байна. Эдгээрийг дан ганц Хөлбөмбөгийн холбоо хийж чадахгүй шүү дээ. Одоогоор нийтийн бэлтгэлийн талбайг Төв аймагт, жижиг талбайнуудыг Дархан,Эрдэнэт, Ховд аймагт хийж дуусгалаа. Том талбайн тоог нэмэхээр ажиллаж байна. Цаащдын үйл ажиллагааг маань Засгийн газар дэмжин ажиллавал бид Исланд шиг хөлбөмбөгийн спортоо хөгжүүлж чадна. Одоо Исландын туршлагыг дэлхийн нийт шагшиж байна шүү дээ. Исланд улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын хүрээнд маш олон хөлбөмбөгийн талбай барьж спортоо хөгжүүлж чадсан байдаг.

МОРЬ АВААД УРАЛДУУЛДАГ БАЙСАН БОЛ ОДОО КЛУБҮҮД ХУДАЛДАН АВЧ ӨРСӨЛДӨЖ БАЙНА, ЭНЭ БОЛ ДЭВШИЛ

-Монгол үндэстний угсаа, язгуур гэж бий. Зуун жилийн өмнө Англи, Испани, Бразилд хөлбөмбөг хүчээ авч байсан. Харин манайд 100 жилийн өмнө даншиг наадмаа хийж, үндэсний бөх барилддаг байсан. Баг болж өрсөлдөж байгаагүй. Багийн спорт гэдгийг ч мэддэггүй байв. Тэгэхээр бидэнд ганцаарчилсан тулааны ген хадгалагдан үлдсэнтэй холбоотой. Харин сүүлийн 20 орчим жил хүмүүс багийн спорт сонирхох болжээ. Одоо төрж буй хүүхдүүд арав, хорин жилийн дараа жинхэнэ хөлбөмбөгийн гентэй, мэдлэгтэй болж өснө гэсэн үг шүү дээ. Монгол ч гэсэн тав, арван жилийн дараа сайн тамирчин, дасгалжуулагчтай болж Азийг тэргүүлнэ гэдэгт би эргэлздэггүй.

Тамирчдын ур чадвар жилээс жилд сайжирч байгаа. Клубүүд санхүүжилт сайтай болсноос гадна Үндэсний хөрөнгө оруулагч компаниуд клуб авдаг болчихсон. Дээр үед морь мал худалдаж аваад уралдуулдаг байсан бол одоо бол спортыг дэмжин хөлбөмбөгийн клубүүд худалдан авч өрсөлдөж байна. Энэ бол нэг дэвшил юм. Нөгөө талаар тэмцээний шагналын сан өндөр болоод ирэхээр гадны легионеруудыг урьж тоглох нь ихэссэн. Одоо манайд 12 орны 40-50 легионер тоглогчид байгаа.

Гадаадын тамирчидтай тоглоод байвал манай тамирчдын ч ур чадвар ч нэмэгдэнэ шүү дээ. Мөн бидний үед хөлбөмбөгийн зориулалтын талбай гэж байхгүй. Цөөн хэдэн хүн л сонирхон шороон талбай дээр тоглодог байсан бол одоо стандартын талбайтай болж дэлхийн өнцөг булан бүрээс тоглолт үзэх боломжтой болсон. Хүүхдүүдийг одооноос хөлбөмбөгөөр амьсгалуулбал тав, зургаан жилийн дараа жинхэнэ хөлбөмбөгийн үнэнч фанат болж өснө шүү дээ. Гадны хөлбөмбөг дэмждэг фанатууд манайд байна.

Тэд өөрсдийн гэсэн онцлог, соёлтой л доо. Тэдгээрийг дотоодын клубээ дэмжээрэй гэдэг механик нэгдэл бий болгож ажилладаг. Тухайлбал, “Барселона”-г дэмждэг бол манай “Эрчим” клубийг, “Ливэрпүүл”-ийг дэмждэг бол “FC Улаанбаатар”-ыг дэмжээрэй гэх мэтээр уулзалт хийж механик нэгдэл үүсгэдэг. Зарим баг нь ирж дэмждэг ч зарим нь дотоодын багаа дэмжихээ больсон. Гэхдээ ДАШТ-ний дараа фанатын үйл ажиллагаа нэмэгдэх байх.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чингис хаан Үндэсний музей нь байнгын үзүүллэгийн танхимууддаа өдөрт 450-500 үзэгчдэд үйлчлэх хүчин чадалтай 5 цаг 1 мин “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг хэмнэнэ 5 цаг 5 мин Цахим хэрэглээг багасгаж, өв соёлоо танин мэдэх хөтөлбөр хэрэгжиж байна 5 цаг 6 мин Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 5 цаг 8 мин Монголбанк оны эхний хоёр сард 396.1 кг үнэт металл худалдан авчээ 5 цаг 15 мин М.Адилсайхан: Эрүүл мэндийн салбарт улс төржвөл иргэд хохирдог гэдгийг битгий мартаасай 5 цаг 55 мин Өнөөдөр орой сарны бүтэн хиртэлт болно 6 цаг 20 мин “Цалинтай ээж”-ийн тэтгэмжийг 500 000 төгрөг болгохыг 54.997 хүн дэмжжээ 6 цаг 50 мин Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана 7 цаг 6 мин "Реал Мадрид" энэ улирлын анхны дараалсан хожигдлоо хүлээв 7 цаг 58 мин Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэг албан ёсоор нээгдлээ 8 цаг 4 мин Боловсролын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлнэ 8 цаг 5 мин Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь гарчээ 8 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 11 мин Халхгол, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумдаас бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээжээ 8 цаг 12 мин Майамигийн хамгийн үнэтэй харшийг Meta-гийн үүсгэн байгуулагч худалдан авлаа 10 цаг 16 мин Засгийн газар ноолуурын салбарын зээлийн нөхцөлийг уян хатан болгоход анхаарна 10 цаг 18 мин Иран: Ормузын хоолой руу нэвтэрсэн бүх хөлөг онгоц руу гал нээнэ 10 цаг 22 мин Монгол, Индонезийн Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 10 цаг 24 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ 10 цаг 25 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эх... Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарла... Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл о... Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургуулийн барилга цуурч, хич... ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөв...
Top