x

П.Өлзийбуян: МСҮТ, политехник коллежийн багш нарыг магистрын хөтөлбөрт хамруулна

Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн Багшийн хөгжил хариуцсан нэгжийн ахлах арга зүйч П.Өлзийбуянтай ярилцлаа.

-Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшийг хөгжүүлэхэд чиглэсэн онцлох ажлаасаа хуваалцана уу?

-Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэрэгжлийн боловсрол сургалт“ төсөлтэй хамтран “Магистр багш” бэлтгэх хөтөлбөр эхлүүлээд байна. Одоогийн байдлаар хамтран ажиллах түшиц их дээд сургуулийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна.

Сургалтын байгууллагууд саналаа ирүүлээд байгаа. Бид сонгон шалгаруулахдаа боловсролын чиглэлээр магистрын хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлага болон бусад хүчин зүйлийг харгалзан үзэх болно. Хэт монополь байдал гаргаж хөтөлбөр амжилтгүй болгох вий гэсэн эрсдэлийг ч тооцох болно. 

-Багш нараа магистрын хөтөлбөрөөр мэргэшүүлсний ач холбогдол юу байх вэ?

-Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежид багшилж байгаа багш нарын олонх нь инженер техникийн мэргэжилтэй байдаг. Тэгэхээр мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ заах арга зүй буюу багшлах ур чадвар олгоход энэ хөтөлбөр чиглэгдэх юм.

-Хэр олон багш хамруулах вэ?

-Манай судалгаа, инновацийн баг эрэлтийн судалгаа хийсэн. Магистрын хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн 350 гаруй багш байгаа. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Төслийн зүгээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын зөвлөхүүд ажиллуулах, техникийн туслалцаа үзүүлнэ.

-Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт ажиллаж байгаа багш нарын мэдлэг ур чадварыг хэр түвшинд байдаг юм бол?

-Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшийг бэлтгэх тогтолцоо манай улсад төлөвшөөгүй.

Сургалтад хамруулж, багшлах эрх олгон заах арга зүйгээр хангаад явж байна. Богино хугацааны сургалтын байгууллагын багш нарт зориулсан Сургах зүйн сургалтыг МБСҮМАЗТ зохион байгуулж эрх олгодог.

Харин Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн багш нарыг арай өргөн агуулгаар сургалтад хамруулж, шалгуур хангасан багшид ХНХЯ багшлах эрх олгоод явж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт ингэж багш бэлтгэж байгаа нь хангалтгүй байгаа учраас “Магистр багш” бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд байгаа юм. 

Багшлах эрхийн сургалтын агуулгаа магистрын хөтөлбөрийн агуулгатай уялдуулахаар агуулгын судалгааг бид хийж байна.

-Салбарын багш нарын заах арга зүйг сайжруулах шаардлага байгаад байна. Тийм үү?

-Багш нарын хувьд мэдлэг ур чадвар, заах арга зүй, баримт бичиг боловсруулах гэхчлэн олон чиглэлээр мэргэшүүлэх давтан сургах шаардлага бий. Манай багшийн хөгжлийн нэгжээс 2021 оноос эхлэн “Арга зүйчийн цаг” нэртэй сургалтыг тогтмол зохион байгуулж эхэллээ. Арга зүйчид маань хариуцсан сургалтын байгууллагын арга зүйч, менежер, багш, нийгмийн ажилтан гэх мэт ажилтнуудад юу тулгамдаж байна гэхчлэн сургалтын хэрэгцээг  судалгаагаар тодорхойлоод тухайн хэрэгцээнд үндэслэн сургалтуудыг “Арга зүйчийн цаг”-аар өгөөд явж байна. Энэ нь тодорхой үр дүнгээ өгсөн ажил болж байгаа. Тухайлбал, сургалтын төлөвлөгөө боловсруулах, стандарт ашиглан хөтөлбөр боловсруулах, хичээл төлөвлөлт, явцын үнэлгээ хийх хэрэгцээ тулгамдаж байлаа гэхэд тэр чиглэлийн дагуу арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгч байна гэсэн үг л дээ.

-“Ковид-19” -тэй холбоотойгоор бүх шатны сургалтын байгууллагад цахим сургалт гэх том сорилт тулгарлаа. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарынхны хувьд цахимаар сургалтаа явуулахад хүндрэл бэрхшээл хэр гарав?

- Монгол Улсын хэмжээнд цахим болон онлайнаар сургалтыг зохион байгуулахад бэлтгэгдээгүй байсан нь Ковидын энэ хугацаанд нилээд тулгамдсан асуудлууд болоод байна. Гэхдээ энэ бэрхшээлийг даван туулахын тулд бид үнэлгээний төвөөс тусгайлан төлөвлөгөө гарган цахим сургалтыг зохион байгуулахад сургууль, багш, суралцагч, эцэг эхчүүд хэрхэн хамтарч ажиллаж амжилттай сургалтаа зохион байгуулах талаар зөвлөмж, сургалтыг 75 МБСБ-ын давхардсан тоогоор 4,800 багш, арга зүйч, менежерүүдийг хамруулан хийсэн.

Гол нь суралцагчдаа эхлээд сайн судал. Хэд нь интернеттэй байна, хэд нь хөдөө байна, яавал 10 суралцагч байлаа гэхэд нэгийг ч хоцроолгүй сургалтаа хүргэж болох вэ гэдэг арга замыг судлахыг зөвлөсөн.

Сургуулиудын цахим сургалт зохион байгуулж байгаа байдалд нэлээд ахисан өөрчлөлт гарсан нь бидний өгсөн арга зүйн сургалтуудын үр дүн гэж харж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 3 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Уржигдар 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Уржигдар 09 цаг 13 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top