x

Крымийн дээгүүр Ан-26 онгоц осолдож, 29 хүн амиа алдлаа

Цэргийн тээврийн Ан-26 нисэх онгоц Крымийн дээгүүр нисэж байхдаа осолдож, багийн гишүүд, зорчигчид амиа алдсан тухай Оросын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Тус яам ослын шалтгааныг урьдчилсан байдлаар техникийн доголдол гэж дүгнэсэн байна. Харин төрийн мэдээллийн хэрэгслүүдийн эх сурвалжууд онгоцыг хад мөргөж осолдсон гэж мэдэгджээ.

Эрэн хайх, аврах баг Ан-26 онгоц осолдсон газрыг олсон байна. Ослын газраас ирүүлсэн мэдээллээр, багийн зургаан гишүүн болон уг онгоцоор зорчиж байсан 23 хүн амиа алджээ. “Онгоцонд гадны нөлөө байгаагүй. Ослын урьдчилсан шалтгаан нь техникийн саатал байсан” гэж Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурджээ.

Мягмар гаргийн 18:00 цагийн орчимд Ан-26 цэргийн тээврийн онгоцтой холбоо тасарсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам өмнө мэдээлж байжээ. Уг онгоц өөртөө нэгтгэсэн Крымийн хойгийн дээгүүр төлөвлөгөөт нислэг үйлдэж байсан байна.

ТАСС агентлагийн эх сурвалж “онгоц хад мөргөсөн” гэж баталж байгаа бол “РИА Новости” агентлагийн эх сурвалж мөн “уг онгоцыг хад мөргөж осолдсон” гэж мэдэгджээ.

Цэргийн тээврийн Ан-26 хөнгөн онгоцыг 1975 онд зэвсэглэлд хүлээлгэн өгчээ. Энэ онгоц нь цэрэг, техникийг дунд зайд тээвэрлэх зориулалттай байна.

Ан-26 загварын онгоц осолдсон тохиолдол 2020 оны есдүгээр сард Украины Харьков мужид гарч байсан юм. Сургуулилалт, дадлагын нислэгийн үеэр гарсан уг ослын улмаас 26 хүн амиа алдаж, нэг хүн амьд үлдсэн бөгөөд онгоц Чугуев хотын ойролцоо унажээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 32 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top