x

Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын 100 сая төгрөгийн хахуулийн хэргийг прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрчим хүчний салбарын албан тушаалтнуудад холбогдох зарим эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Тодруулбал, "Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтан А, А, Э нар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг гүйцэтгэгч компанийн дутуу хийсэн ажлыг тус компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нийт 100 сая төгрөгийн хахууль авсан гэх гурван эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх албан тушаалтнууд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Эрчим хүчний төсөл-2" хөтөлбөрийн хүрээнд Орхон аймагт хэрэгжсэн цахилгаан түгээх сүлжээ шинэчлэх ажлыг дутуу хийгдсэн байхад гүйцэтгэлийн хяналт баталгаажуулах комиссын дүгнэлт гаргуулах, ашиглалтад оруулах улсын комиссын гишүүнээр ажиллахдаа саналын эрхтэйгээр шийдвэр гаргасан нь тогтоогдсон байна.

Түүнчлэн "РИ" компанийн захирал Г-ээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд:

нийт 100 сая төгрөгийг дөрвөн удаагийн үйлдлээр хахуульд авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.

Дээрх гурван эрүүгийн хэрэгт холбогдох 100 сая төгрөгийг Төрийн сан дахь Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд төлүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top