x

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг хэлэлцэв.

ХЭҮК-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэвлэн нийтэлнэ” гэж заасны дагуу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг Хууль зүйн байнгын хороонд энэ оны гуравдугаар сарын 20-нд танилцуулсан талаар ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн хуралдаанд илтгэсэн юм.

Тэрбээр, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд 2025 онд хийж хэрэгжүүлсэн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ, сургалт, сурталчилгаа, хамтын ажиллагаа, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, олон улсын байгууллагын дүгнэлтэд үндэслэн дөрөв дэх тайлангаа найман бүлэг, 14 саналтай боловсруулсан гэв. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа 2025 оны тайлант хугацаанд 11,000 километр зам туулж, урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээг 65 удаа, ганцаарчилсан ярилцлага, асуумжийг 1,709 иргэнээс авсан, 474 заалт бүхий 51 зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн. Зөвлөмжийн биелэлт 85.0 хувьтай байгаа.

Хяналт шинжилгээний явцад хорих байрны орчны эрүүл ахуйн шаардлага хангахгүй байдал, амьдрах байрны стандарт зөрчигдөх, хүмүүсийг нэг байрлалд удаан хугацаагаар суулгах нөхцөл бүрдэх, эм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй байх, алба хаагчдын зүй бус харилцаа, хандлага, ёс зүйн зөрчил, өргөдөл, гомдол гаргах боломж бодитоор хэрэгжихгүй байх, хяналтын камерын бүртгэл, мэдээллийн сангийн хадгалалттай холбоотой доголдол зэрэг асуудал илэрсэн.

Алба хаагч болон эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн хооронд илрэн гарч буй таагүй харилцаа, ёс зүйгүй байдал, бүдүүлэг үг хэллэг хэрэглэн айлган сүрдүүлэх, шахалт, дарамт үзүүлэх, сэтгэл санааг шаналган зовоох шинжтэй харилцаа, хандлага ярилцлага, асуумжаар давтамжтай илэрсэн. Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан 2022 оноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нийт 46 зөвлөмж хүргүүлж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зарим тохиолдлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шалгуулахаар шилжүүлсэн гэв.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх зөрчигдсөн талаар 229 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2022-2025 онд 96 190 хүнд, нийт 605 удаа сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Харин 2025 онд эрүү шүүлтээс ангид байх эрхийг таниулах сургалтыг 386 удаа зохион байгуулж, 55,335 хүнийг хамруулсан. НҮБ-аас найман удаагийн зөвлөмжийг Монгол Улсад өгсөн хэмээн ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн танилцууллаа.

Түүнчлэн Монгол Улс 2015 онд эрүүгийн хуульдаа эрүү шүүлт тулгах гэмт хэргийг төрийн бүх албан хаагчид хамаарах байдлаар гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон боловч хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид л хамаатай гэсэн уламжлалт ойлголт амь бөхтэй оршсоор байна. Хуулийг иргэдэд таниулах, үр дагавар, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажил дутмаг байгаа бөгөөд гэмт хэрэг, зөрчлийг үйлдэгдсэний дараах шалгах, шийдвэрлэх ажилд хэт анхаарч, төсөв хөрөнгө, хүний нөөцийг хуваарилж байгаа ч үр дүн сул, иргэдийн хохирол бодитой барагдахгүй, зөрчигдсөн эрх боломжит байдлаар сэргээгдэхгүй хэвээр байгаад дүгнэлт хийх цаг болсон хэмээн тайлагнав.

УИХ-ын Тамгын газраас “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайлан”-д хийсэн шинжилгээний танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат товч танилцууллаа. Тэрбээр төлөвлөлт нь үр дүнгүй учраас тайлан нь ингэж гараад байна. Тиймээс учир шалтгааныг арилгахад чиглэсэн ажлууд хийвэл үр дүн гарна. НҮБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу төлөвлөж ажиллавал үр дүнтэй. Олон талт хамтын ажиллагаанд үндэслэн сургалт, нөлөөллийг явуулах, эрүү шүүлтийн шалтгаан болоод байгаа нөхцлийг арилгавал бодит үр дүнд хүрнэ гэв.

Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бүрдүүлэхийн төлөө үе үеийн парламент хүчин зүтгэж, шийдвэрээ гаргаж ирсэн талаар тодотгоод, өнөөдөр эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан тайланг хэлэлцээд сууж байгаа нь нэг үр дүн болохыг, цаашид улам хичээж, үндэсний хэмжээнд том зургаар, хүний эрхийг хамгаалахын төлөө ажиллахыг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд захилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top