x

Наадмаар видео технологи ашиглаж магадгүй

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн баталжээ. Энэ нь бөхийн барилдааныг оновчтой зохион байгуулах, үүсэх маргааныг шийдвэрлэх, дүрмийг нэг мөр хэрэгжүүлэх зорилготой юм. Эх сурвалжийн мэдээлснээр наадмын барилдааны дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулсан гэнэ. Тухайлбал, барилдааны хугацаанд өөрчлөлт орсон. Мөн шөвгийн 32-т шалгарсан бөхчүүдийг допингийн шинжилгээнд оруулдаг байсныг наашлуулжээ.

Өөрөөр хэлбэл, таваас доош давсан бөхчүүд ч шинжилгээнд хамрагдана гэсэн үг. Чухам яг хэд давсан бөх шинжилгээнд хамрагдах нь тодорхой бус байна. Үүнээс гадна энэ жилийн наадамд видео технологийг ашиглаж магадгүй бололтой. МҮБХ өнгөрсөн гуравдугаар сард ээлжит “Их Эе” хурлаа хийхэд түүнд оролцсон гишүүдийн олонх нь бөхийн барилдаанд, тэр тусмаа наадам, цагаан сарын барилдааны үеэр ямар нэгэн маргаан, будилаан гарвал видео бичлэг ашиглах технологийг нэвтрүүлэх санал дэвшүүлсэн байдаг. Тэгвэл энэхүү саналыг Ардын хувьсгалын 97 жилийн ойн наадмаас эхлэн хэрэгжүүлэх бололтой.

Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооноос тодруулах гэсэн боловч “Ирэх Даваа гарагт шинэчилсэн дүрмийн талаар хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулахаар урьдчилсан байдлаар товлосон. Тэр болтол нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдэгдэв. Хоёр холбооны бөхийн маргаанаас болж наадмын бөхийн барилдааныг хэн нэгэн бойкотлох вий гэсэн болгоомжлол, хардлага бөх сонирхогчдын дунд бий. 

Тэгвэл Баяр наадмын комиссоос “Төрийн бус байгууллагын маргаанаас болж төрийн наадам завсардах, саатах учиргүй. Төр мэдлийнхээ хүрээнд наадмаа зохион байгуулдгаараа зохион байгуулна. Барилдах эсэх нь бөхчүүдийн мэдэх хэрэг. Хэсэг бөх барилдахгүй байлаа гээд бөхийн барилдааныг хойшлуулахгүй. Монголд үндэсний бөхөөр барилддаг, наадамдаа зодоглох хүсэлтэй олон бөх байгаа" хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 33 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 48 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 54 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 3 цаг 1 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 3 цаг 11 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 23 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 42 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 49 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top