x

М.Болдсайхан: Танхимаар судалсан хичээлийн агуулгад суурилж шалгалтын сэдэв, даалгаврыг боловсруулна

ЭЕШ-ын бүртгэлийн бэлтгэл ажил, шалгалтын агуулгын талаар Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа. 

-Элсэлтийн Ерөнхий шалгалтад өнөөдрийн байдлаар хэдэн шалгуулагч бүртгүүлээд байна вэ?

-Энэ жил ЕБС-ийн арванхоёрдугаар ангийг 35997 хүүхэд төгсөнө. Өнгөрсөн жилүүдэд төгссөн ч Их, дээд сургуульд элсэж чадаагүй 4000 гаруй хүүхэд нэмэгдээд 40 орчим мянган хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө гэж тооцож бэлтгэл ажил хангаад явж байна. Өнөөдрийн байдлаар 12800 орчим хүүхэд бүртгэлд хамрагджээ. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад хэвийн хэмжээнд явж байна. Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын мэдээллийг өөрийн сайт болон help.eec.mn-ээр цаг тухайд нь хүргээд явж байна. Мөн гол анхаарах зүйлийн талаар сургалтуудыг цаг алдалгүй олонд хүргэж ажиллаж байгаа. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цагт дуусна.

-Бүртгэл дуусахад сар орчмын хугацаа үлдсэн байнаМанайханд цагийг нь тулгаж байгаад бүртгүүлдэг нийтлэг хандлага байдаг. Улмаар буруу зөрүү ойлголт үүсч цаг алддаг шүү дээ. ЭЕШ өгөх хүүхдүүдэд анхааруулах гол зүйл юу байна?

-ЭЕШ-д бүртгүүлэхдээ дөрвөн төрлийн бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Нэгдүгээрт иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэх бичиг баримт. Хоёрдугаарт, интернэт гүйлгээ хийх эрх бүхий карт, эсвэл утсандаа интернэт гүйлгээ хийх аппликэйшн суулгасан байх. Гуравдугаарт, 3х4-ийн хэмжээтэй цээж зургийг файл хэлбэрээр бэлдсэн байх шаардлагатай. Хүүхдүүдийн түгээмэл гаргадаг алдаа нь зургаа урьдчилан бэлдээгүйгээс шалтгаалж шаардлага хангахгүй зураг гар утсаараа дарж оруулдаг. Энэ нь бүртгэлийн явцад хүндрэл учруулна. Мөн манайхаас гаргаж буй мэдээлэлтэй бүрэн танилцаагүйгээс арилжааны банкууд дээр очиж гүйлгээ хийх гээд байдаг. ЭЕШ-ын бүртэл онлайнаар явагдаж байгаа. Хүүхдүүд цаг хугацаа, орон зай харгалзахгүйгээр интернэт банкаар гүйлгээ хийж төлбөр төлөх боломжтой. Үүнээс гадна элсэн суралцагч сурах сургууль эзэмших мэргэжлийн талаар судалгаа хийгээгүйгээс шалтгаалж хичээл сонголтоо буруу хийх тохиолдол гардаг. Өөрөөр хэлбэл, хичээл сонгочихоод солих хүсэлт тавьдаг. Бүртгэлийн явцад хичээл нэмэх боломжтой, хасах шилжүүлэх боломжгүй байдаг.

-Шалгалтуудын тов гарах ууЭнэ жил Ихдээд сургуульд элсэн суралцагчид монгол хэл бичгийн шалгалт өгөх үү?

-Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элдсэн суралцаж байгаа хүүхдүүд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх шаардлагатай байдаг. Энэ шалгалтыг ирэх тавдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаад явж байна. Тухайн үед ковидын нөхцөл ямар байхыг харгалзаж үзээд Улсын онцгой комиссоос бидэнд чиглэл өгөх байх. ЭЕШ-ын товыг Боловсролын үнэлгээний төвөөс санал гаргаж Боловсролын яамны сайд баталдаг. Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа болон ковидын нөхцөл байдлыг харгалзаж үзээд зарлахаар төлөвлөөд байна. Бидний хувьд зургадугаар сарын 20-ны өдрөөс хойш зохион байгуулвал тохиромжтой гэж үзэж, бэлтгэл базааж байна.

-Боловсролын яамУОК-оос гаргасан зөвлөмжийг баримтлахад шалгалтын олон байр хэрэг болох байх. Та бүхэн тооцож үзсэн үү?

-Өнгөрсөн жил 30 мянган хүүхэд шалгалт өгөхөд улсын хэмжээнд 85 шалгалтын байрны хэрэгцээ үүссэн. Нэг ангид суух хүүхдийн тоо цөөрөхөд шалгалтын байр нэмэгдэж байгаа юм. Шалгалтын байрны тоо нэмэгдэхэд тэнд ажиллах хүн хүч, эмч эмнэлгийн ажилтнуудын тоо нэмэгдэж ирсэн. Энэ жилийн хувьд 40 орчим мянган хүүхэд ЭЕШ өгөх төлөвтэй байна. ЭМЯ, УОК-оос өгч буй заавар зөвлөмжийн дагуу ширээ хоорондын зайг 1.5-2 мет болгож, нэг ангид суух хүүхдийн тоог 12-оос хэтрүүлэхгүй байлгахаар тооцоолоход 110 гаруй шалгалтын байрны хэрэгцээ үүсч байна лээ. Эндээс Боловсролын үнэлгээний төвд эдийн засгийн хувьд бэрхшээл үүсэх зураг харагдаж байна. Ойролцоогоор 23 орчим мянган хүн ажиллах шаардлага үүснэ. Мөн хөдөө орон нутагт томилолтоор ажиллах хүний тоо нэмэгдэж, тэдний зардал ч нэмэлтээр шаардлагатай болж байна.

-Энэ жилийн ЭЕШ-ын агуулгад Арванхоёрдугаар ангийн хичээлийн хөтөлбөрийг оруулахгүй гэх мэдээлэл гарсан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-2021 оны ЭЕШ-ын агуулгад арванхоёрдугаар ангийн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг оруулахгүй гэх мэдээлэл гарсан байна лээ. Ийм буруу ташаа мэдээлэл гарч олон хүүхдийг төөрөгдүүлж, багш нарыг бухимдуулсанд харамсаж байна. Бидний хувьд энэ жилийн ЭЕШ-ын хөтөлбөрийн агуулгыг тодорхойлж гаргаж өгнө. Үүнийг тавдугаар сарын 15-нд нийтэд ил болгоно. Тэр болтол өөрийнхөө сайтаар дамжуулж хичээлээр агуулгын алдагдлыг нөхөх ямар боломж байгааг судлаад явж байна. Энэ жилийн шалгалтын агуулгыг боловсруулахдаа танхимаар судалсан хичээлийг агуулгад түшиглэнэ. Энэ жилийн хүүхдүүд өнгөрсөн жил хоёр улирал хичээллээд карантилагдсан. Энэ жилийн тухайд эхний улирал хичээллэсэн. Иймээс танхимаар судалсан агуулгад түшиглэж даалгавар боловсруулна. Хүүхдүүд тодорхой хэмжээнд шалгалтдаа бэлтгэж байгаа байх.

-Өнөөдөр хөдөө орон нутагт хичээл эхлээд явж байгааУлаанбаатарт тийм боломж алга. Үүн дээр тэгш бус байдал үүслээ гэж шүүмжлэх хүмүүс байна лээ? 

-Хөдөө орон нутагт ихэнх сумдад давтлага өгөөд эхэлсэн байна. Улаанбаатар хотод танхимын хичээл алга. телевиз болон онлайн хичээл үзээд явж байна. Магадгүй хөдөө орон нутагт онлайн хичээл үзэх боломжгүй байхад Улаанбаатарт танхимын хичээл явуулах боломжгүй байгаа байх. Бид тавдугаар сарын 15-нд шалгалтын агуулга тавигдахаас өмнө хичээл, сургалтын агуулгын судалгааг хийнэ. Өөрөөр хэлбэл аймаг, нийслэлийн боловсролын газруудаар дамжуулаад арванхоёрдугаар ангийн судлах ёстой агуулгын хичнээн хувийг судалж амжсан, аль агуулгыг судалж амжаагүй зэргийг мэдчихнэ. Ингээд ЭЕШ-ын агуулгыг боловсруулна.

-Хоёр жил дараалан ковидийн нөхцөл байдлаас шалтгаалж хүүхдүүд тахимын хичээлд бүрэн хамрагдаж чадсангүй. Энэ нь элсэгчдийн онооны чанарт яаж нөлөөлж байна вэ? Дундаж оноо буурсан уу?

-2019 онд ЕБС төгсөөд ЭЕШ өгсөн хүүхдүүд арванхоёрдугаар ангийн хөтөлбөрийг бүрэн судлаад шалгалтдаа орсон. Гэтэл 2020 онд ЭЕШ өгсөн хүүхдүүд хичээлийн агуулгын 50 хувийг судлаад шалгалтад орсон. Энэ жилийн хүүхдүүд хичээлийн 30 хувийн агуулгыг судаллаа. Энэ бүхэн тухайн жилийн шалгалтыг зохион явуулахдаа ямар агуулга судалсан, тухайн хүрээнд нь даалгаврыг боловсруулж байгаа учраас 2019 оны улсын дундаж хэмжээст оноо 2020 оныхтой харьцуулахад бараг ижил байсан. Төдийлөн ялгаа гараагүй. Хүүхдүүдийн батламж хуудас таван жил хүчинтэй. Ингэж байж хүүхдүүдийн эрх ашгийг эн тэнцүүлж үзэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 15 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 20 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 24 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 31 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 34 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 38 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 42 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 45 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 2 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 16 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 23 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 37 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 42 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 45 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 49 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 51 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 57 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 4 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top