x

“Чингис хаан” музейн хамгийн их үзмэртэй “Хүннүгийн танхим”-ыг Долдугаар сард олон нийтэд нээнэ

УИХ-ын зарим гишүүн өчигдөр Байгалийн түүхийн музей, Соёлын өвийн үндэсний төв, “Чингис хаан” хаад язгууртны музей, Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театр, Монголын үндэсний номын сан зэрэг соёлын салбарын бүтээн байгуулалтуудын явцтай очиж танилцсан юм.

Байнгын хорооны дарга, гишүүдийг Соёлын сайд Ч.Номин болон салбарын холбогдох албан тушаалтнууд дагалдан ажиллаж, дээрх төслүүдийн явц, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгөв.

Байгалийн түүхийн музейг 47,733 м талбайд барих бөгөөд барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгох тендер өмнө нь гурван удаа зарлагдсан ч шаардлага хангах гүйцэтгэгч шалгараагүй тул дөрөв дэх удаагаа зарлажээ.

Ирэх дөрөвдүгээр сард барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол Соёлын өвийн үндэсний төвийн 7,900 м талбай бүхий барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс ажиллаж байна. Тус төвийн соёлын өв, түүхийн дурсгалыг сэргээн засварлах, бүртгэх, баримтжуулах, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хадгалах сан хөмрөгийн байр зэрэг өрөө, тасалгаагаар гишүүд орж танилцлаа.

Сэргээн засварлах лабораториудад зориулалтын техник, тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулах шаардлагатай байгаа талаар салбарын сайд энэ үеэр мэдээлэл өгсөн юм. Энд зарим үзмэрийг шилжүүлэн авчирчээ. Тухайлбал, Эрмитаж музейд хадгалагдаж буй “Чингисийн чулууны бичиг”-ийн цорын ганц эх хуулбар байв. 1224-1225 онд бичигдсэн гэж үздэг уг дурсгал нь одоогийн байдлаарх монгол бичгээр бичсэн хамгийн анхны дурсгалд тооцогддог талаар холбогдох албан тушаалтан ярилаа.  Энэхүү дурсгал нь “Чингис хаан” хаад язгууртны музейн хамгийн анхны үзмэр болох аж.

“Чингис хаан” хаад язгууртны музейг 20,500 м талбайд барьж буй бөгөөд каркасны ажил 100 хувь дуусаж, дотор, гадна заслын ажил хийгдэж байна. Ирэх тавдугаар сард барилгын ажлыг бүрэн дуусгаж, хамгийн их үзмэртэй “Хүннүгийн танхим” зэрэг үзмэрийг ирэх долдугаар сард олон нийтэд нээхээр төлөвлөжээ.

Гадаад орнуудад байгаа Монголын хаад язгууртны түүхэнд холбогдох эд өлгийн зүйлсийг сурвалжлан олж ирэх ажил үргэлжилж буй талаар салбарын холбогдох албан тушаалтан энэ үеэр ярилаа. Тухайлбал, Япон луу Хубилай хааны флот довтолсон түүхэнд холбогдох далайн ёроолоос олдсон усан онгоцны загварын эх хуулбарыг Японоос авч байна гэж мэдээлсэн юм.

Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын барилгын ажлыг тавдугаар сард эхлүүлнэ

Хүүхдийн төв номын сангийн барилга барих газрын асуудал шийдэгдэж, 1.1 га газрыг олгожээ. Тус төслийн явц 10 хувьтай байна. 8,000 м талбай бүхий 16 уншлагын танхим, 400 уншигчийн суудалтай номын сангийн барилга угсралтын ажлыг Хүүхдийн төлөө фондод цугласан хөрөнгөөр ирэх тавдугаар сард эхлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хүүхэлдэйн театрын барилга барих газрын захирамж гарч, төслийн явц 10 хувьтай байна. Их, бага хоёр танхим бүхий тус театрын барилга угсралтын ажлыг мөн Хүүхдийн төлөө фондод цугласан хөрөнгөөр ирэх тавдугаар сард эхлүүлэх юм байна.

Монголын үндэсний номын сан 16 төрөлжсөн уншлагын танхим, 450 хүний суудалтай байх бөгөөд төслийн явц 85 хувьтай байна. Тус номын санд техник технологи, тавилга, эд хогшил зэрэг зардалд хөрөнгө оруулалт шаардлагатай талаар салбарын сайд танилцууллаа.

Соёлын салбарын бүтээн байгуулалтуудтай ийнхүү танилцсаны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Хөл хорионоос шалтгаалан бүтээн байгуулалтын ажлууд хуваарьт хугацаанаас хоцорсон тал байгаа ч эрчтэй явж байна. Улсынхаа зүрх, тархи болсон соёлын салбарынхаа үйл ажиллагаа, бүтээн байгуулалтыг дэмжих хэрэгтэй. Гишүүд бүтээн байгуулалтын ажилтай танилцсан тайланг Байнгын хорооны хурлаар хэлэлцэж,  яамандаа тодорхой чиглэл өгч ажиллана. Түүнчлэн ямар боломжоор дэмжлэг үзүүлэх талаар Ерөнхий сайдтай уулзана” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ саяхан Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Уржигдар 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top